Олимпийн эрхийн оноо олгох “FIBA 3x3-Улаанбаатар” гранпри маргааш эхэлнэ
ФИБА 3х3 “Ulaanbaatar Challenger” дэлхийн Гранпри тэмцээн зургадугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. “Улаанбаатар” дэлхийн Гранпри нь Токио 2020 олимпийн наадмын хөтөлбөрт багтсан 3х3 төрлийн баг тамирчдад Олимпийн эрхийн оноо олгох чансаа өндөр тэмцээнүүдийн нэг юм.

Тэмцээнд дэлхийн аварга Сербийн шигшээ болон чансаагаараа тэргүүлэгч Словени, Австрали, Польш, ОХУ, Канад, Япон, Бразил, Индонез, Монгол зэрэг шилдэг 12 шигшээ баг оролцох бөгөөд эхний хоёр байрт шалгарсан багууд 10 дугаар сарын 13-14-ний хооронд Малайз улсад болох Дэлхийн Их дуулгын тэмцээнд оролцох эрх авах аж.

Мөн тус тэмцээний үеэр ФИБА U23 насны үндэснүүдийн дэлхийн лигийн тэмцээн давхар болох бөгөөд БНХАУ, Индонез, Шри Ланк, Уганда, Монгол гэсэн багуудын эрэгтэй эмэгтэй тамирчид оролцоно.

Монголын 3х3 Үндэсний шигшээ багийн энэ жилийн гол зорилт бол Токио 2020 олимпийн наадамд оролцох эрх авах явдал юм. Уг эрхийн төлөө оноо цуглуулахад “Ulaanbaatar Challenger” дэлхийн Гранпри тэмцээн чухал ач холбогдолтой. Тиймээс тэмцээнд энэ жилийн дэлхийн аварга Сербийн шигшээ болон чансаагаараа тэргүүлэгч Словени, Австрали, Польш, ОХУ, Канад, Япон, Бразил, Индонез, Монгол зэрэг шилдэг 12 шигшээ баг оролцоно.

Иймд сагсан бөмбөг сонирхогч Та бүхнийг зургадугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах уг тэмцээнд өргөнөөр оролцож Монголын баг тамирчдаа дэмжихийг уриалж байна.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.