“Журам”,”Сургууль” гэх тусгай арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэллээ

Сүхбаатар үүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн болж, өмнөх шуурхайн биелэлтийг Тамгын дарга Д.Баасанбат танилцууллаа. Улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр дүүрэгт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын явц гүйцэтгэлийн талаар мэдээлэл өглөө.

Мөн цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс, замын цагдаагийн тасгууд хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хүн амын аюулгүй байдлыг хангуулах талаар хийж буй цогц арга хэмжээнүүдийн тухай танилцууллаа. Тухайлбал гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Журам” тусгай арга хэмжээг зохион байгуулж, халаасны хулгайн гэмт хэргээс иргэдийг сэрэмжлүүлж, цаг хэтрүүлэн ажиллаж архи согтууруулах ундаагаар үйлчилдэг ААН байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавин, шаардлага биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцон ажиллажээ. ЕБС, Их, Дээд сургуулийн ойр орчимд “Сургууль” тусгай арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Сургууль, цэцэрлэгийн ойр орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор15 сургуулийн ойр орчимд 78 ширхэг тэмдэг, 8 цэцэрлэгийн орчимд 34 ширхэг хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг байрлуулах тухай хүсэлт захиалгаа холбогдох байгууллагад хүргүүлсэн байна.    

Боловсролын хэлтсээс сул ажлын байрны захиалгын дагуу багш сонгон шалгаруулах шалгалтын бүртгэлийг 2014.08.24-25-ны өдрүүдэд зохион байгуулж, шалгалтыг 2014.08.26-ны өдөр авахаар бэлтгэл хангагджээ.

Мөн энэ хичээлийн жилд дүүргийн хэмжээнд 50 сургуульд 2534 сурагч, Төрийн өмчийн 27 цэцэрлэгт 1126, Төрийн бус өмчийн 32 цэцэрлэгт 500 хүүхэд нийт 1626 хүүхэд шинээр элсэхээр бүртгүүлсэн байна.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.