Хүсэл мөрөөдлөөр дүүрэн хүүхэд багачууддаа баярын мэнд хүргэе
Өхөөрдөм хөөрхөн үрсийн баясгалантай инээдэнд хорвоо дэлхий баясаж, үлэмж ачит ээжийн бүүвэйн аялгуунд буурал дэлхий уяран хайлсан нарлаг  сайхан зуны энэ өдөр тохиож буй Эх үрсийн баярын мэндийг Монголынхоо үзэсгэлэнт ээжүүд, энхрий бяцхан үрсэд хүргэе ээ. Хөөр баяраар дүүрэн хүүхэд багачууд минь хүссэнээрээ баярлан цэнгэж, уудам цэлгэр нутагтаа уртын дуу шиг шуранхайтай, урт удаан жил амьдрахыг ерөөе.

Нарт дэлхийг уяраан нялхруулах бүүвэйн дуу өнө мөнхөд эгшиглэж, нялх балчир үрсийн баясгалант инээд хэзээ ч тасрахгүй байгаасай гэсэн сайхан ерөөлийг дэвшүүлье. Эх үрс элбэрэлтэй өрх гэр аз жаргалтай байж баяраа сайхан тэмдэглээрэй.
 
Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт анх 1925 онд Женевт зохион байгуулагдсанаар зургадугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" болгох уриалга гаргасан гэдэг.

Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос эхлэн зургадугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй билээ. Угтаа хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжиж боловсрох, нийгмийн амьдралд оролцох болон аливаа дарамт хүчирхийллээс хамгаалуулах эрхээ эдэлж чадаж байна уу үгүй юу гэдэгт томчууд бид үнэлэлт дүгнэлт өгөх өдөр бол зургаадугаар сарын 1 буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр юм шүү.  Энэ жил манай улс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 66 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Тиймээс ч өнөөдөр мянга мянган эхчүүд "Алдарт эх"-ийн одон гардаж авч байгаа бол олон арван эцэг эхчүүд үр хүүхдүүдээ баярлуулж явна. 
 
OLLOO.MN сайтын хамт олноос
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-06-01 02:58:20
    баяраа ч зев нэрлэж чаахаа байждээ хеделмерийн хуулин дээр хуухдийн баяр гэж байгаа юм бишуу