Хүүхдийн цэцэрлэг юу болсон бэ, Л.Эрдэнэчимэг гишүүн ээ
“Монос”-ын хэмээх то­до­т­голтой УИХ-ын гишүүн Л.Эрдэнэ­чимэг, Дарханчуудын ит­­гэлийг өвөрлөн хууль тогтоох дээд байгууллагын гишүүнээр сон­гогдсон С.Ганбаатар нар цэ­цэрлэгийн насны хүүхэд харах үйлчилгээг хуульчлах хуулийн төсөл өргөн бариад хоёр жилийн нүүр үзэж байна. Жилийн жилд сургуулийн өмнөх насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийн хувьд толгойны өвчин бол­дог цэцэр­лэгийн хүрэлцээг сайж­руулахад бага ч болтугай тус нэмэр үзүүлэх учиртай дээрх хууль яагаад батлагдах нь бай­тугай сураг ч үгүй болсон талаар Л.Эрдэнэчимэг гишүүнээс тодруулах гэсээр энэ зуныг барлаа. Эрхэм ги­шүү­ний хувьд энэ зун юу яасан цэцэрлэгтэй манатай өнгөрсөн байж мэднэ. Хөл бөмбөг гэхээр нойгүй хонодогоо хэнээс ч нуудаггүй тэрбээр ДАШТ-ий шөвгийн дөрвийн тоглолтыг газар дээрээс нь үзэхээр хөгшин Европыг зорьсон сураг байсан.

Энэ мэт­чилэнгээр хоббигоо нэгдүгээрт тавьсан эрхэм гишүүн сая нэг юм сонгогчдынхоо төлөө ажиллаж эхлэх гэж байтал өөрийнх нь эзэмшлийн “Монос” ХХК-ийн “Люминал” хэмээх эмэнд дөрөвхөн хоногтойгоос гурван сар хүртэлх 16 нярай хордсон асуудал нийгэмд шуугиан тарьсан. Гэвч тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа ашигласны хү­чинд “Монос” эмийн үйлдвэр бус эмийн санч бүсгүй буруутан болсноор асуудал түр намжаад байгаа.

Уг нь Л.Эрдэнэчимэг сон­гогч­дын дэмжлэгийг авч УИХ-ын ги­шүүн болсны хувьд ху­вийн ком­­па­нийнхаа ажлаас хөндий­рч сонгинохайрханчуудад амласан хүүхдийн цэцэрлэгт анхаарлаа хандуулах учир­тай бус уу.

Эрхэм гишүүн ээ, өчигдрөөс цэцэрлэгийн нас­ны хүү­хэд­тэй эцэг, эх­чүүдийн жинхэнэ зовлон болоод байгаа цэцэрлэгийн бүрт­­гэл эхэлснийг танд дуулгах байна.

Улаанбаатар хо­тын хүн амыг шинэ иргэнээр нэмэг­дүүлс­ний­хээ төлөөсөнд хо­нон өнжин цэцэр­лэгүүдийн үүд са­хиул­даг бүрт­гэлийн ажиллагаа энэ сарын 29-нийг хүртэл явагдах бөгөөд нийс­лэлийн хэмжээнд энэ жил 195 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах юм гэнэ лээ.

Сүүлийн жилүүдэд эцэг, эх­­чүүдийн муу үгийг барж, хо­нон өнжүүлэн дугаарлуулдаг байд­лыг таслан зогсоож, чад­лын­хаа хэрээр үйлчилнэ хэ­мээн Нийс­лэлийн боловсролын газ­рынхан том­хон ам гарчихаад байгаа ч ам ажил нь алд дэлэм зөрж, зарим цэцэрлэгийн үүдэнд арга мухардсан эцэг, эхчүүд тав хонож байгаа ч жишээ байна.

Өнгөрсөн хичээлийн жилд улсын цэцэрлэгт хүүх­дээ бүрт­гүүлэхийн тулд “хандив” нэрээр 200-250 мянган төгрөгийн ха­хууль атгуулдаг байсан бол энэ жил энэхүү хахуулийн хэмжээ суга өсч 550-800 мянган төгрөг болсон талаар эцэг эхчүүд нү­дэндээ нулимстай өгүүлцгээж байна лээ. Улсын цэцэр­лэгийн босгоор алхаж дийлээгүй эцэг, эхчүүд “шоовдор” хүүхдүүдээ хөтөлсөөр сарын 150-500 мянган төг­рөгийн төлбөртэй ху­вийн цэцэр­лэг ба­раадахаас өөр аргагүй байдалд хүрээд байгаа.

Судалгаанаас үзвэл Улаан­баатар хотын цэцэрлэгийн нас­ны гурван хүүхэд тутмын нэг нь улсын, хувийн цэцэр­лэгийн гад­на үлдэж гэртээ цоож­лог­дох, аль эсвэл өвөө, эмээгээ бараа­дасхийн өдөр хо­ногуудыг төө­рүүлэх нь бий. Нийслэлийн бо­ловсролын газрын нэгэн түшмэл саяхан “Энэ жил Улаан­баатарын хэмжээнд 40 гаруй мянган хүү­хэд цэцэрлэгт хамрагдах бо­ломжгүй байгаа” талаар хэнэг ч үгүй мэдэгдэж байх юм.

Хамгийн сүүлийн бодит ба­римт дурьдахад хотын ши­нэ­хэн хороололтой ойролцоо 129 дүгээр цэцэрлэгт хүүхдээ бүрт­гүүлэхээр цэцэрлэгийн гадаа тав хоносон иргэд эхнээсээ бие нь муудан түргэн тусламж дуудсан тохиолдол ч гарлаа. Тус цэцэр­лэгийн хашаанд тав хо­­нож байгаа эцэг, эхчүүд эмх зам­бараагүй байдал үүсгэхгүйн тулд 2500 төгрөг хүн бүрээс хураан авч харуул хамгаалалтын үйлчилгээ түрээсэлсэн гэнэ лээ.

129 дүгээр цэцэрлэгийн ту­хайд 2009, 2011, 2012 онд төрсөн нийт 115 хүүхдийг ши­нээр бүрт­гэнэ гэсэн мэдээллийг гаднаа наасан учир шинээр ашиглалтад орсон “Аман хуур”, “Алтан Өргөө” хотхоны эцэг эхчүүд ийнхүү эр бяраа үзэж байгаа хэрэг юм.

Монгол Улсын хэм­жээнд цэцэрлэгийн насны 245 мянга орчим хүүхэд байгаа статистик мэдээ бий. Гэтэл хам­гийн сүү­лийн тооллогоор улсын 770, хувийн 310 цэцэрлэг 2014-2015 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулахаар болоод байгаа аж. Цэцэрлэгийн насны хүүхэд нь 245 мянга байхад ердөө л 1000 цэцэрлэг байдаг. Ёстой л “Аманд ч үгүй, хамарт ч үгүй” болчихоод байна. Байдал ийм байхад Сонгинохайрхан дүүрэгт дөрвөн цэцэрлэг барьж ашиглалтад оруулна хэмээн сон­гогчдын итгэлийг хүлээн УИХ-д гарч ирсэн Л.Эрдэнэ­чимэг гишүүн цэцэрлэгээ ч барь­сангүй, “Люминал” эмийн хэргээс хойш гар утсаа унт­раагаад Монголд байгаа үгүй нь мэдэгдэхгүй алга болчихоод байна.

Цэцэрлэгийн асуудлыг яагаад ганцхан Л.Эрдэнэ­чимэг ги­шүүн­тэй хол­бож бичээд байгаа юм гэж зарим хүмүүс гайхаж ма­гадгүй. Тэгвэл сонгогчдын ит­гэлийг хүлээхийн тулд энэ талаар хам­гийн их ярьж, тэр ч байтугай шинээр бай­гуулах дөр­вөн цэцэр­лэгийнхээ мөнгийг улсын төсөвт суулгуулж амжсан түүний нэ­рийг энд онцгойлон дурьдахаас өөр аргагүй.

Нөгөө талаар “Гэр цэцэр­лэгийн хууль батлагдвал 5000 ажлын байр шинээр бий болно” хэмээн жил гаруй сурталчилгаа хийсэн эрхэм гишүүн сүүлийн үед энэ талаараа ганц ч үг амнаасаа унагахаа больчихов.
Ер нь түүний батлуулсан Там­хи­ны тухай хууль ч “Мон­голын хууль гурав хоног”-ийн замаар орж, даший шог бол­сон. Ер нь манай улстөрчид сон­гогч­дын толгойг эргүүлж, тухайн үедээ хэрэглээд хөсөр хаядаг муу аргатайн тодорхой жишээ нь эрхэм гишүүдийн хүү­хэд харах үйлчилгээний ту­хай хэсэгхэн шуугиулаад таг март­сан хуулийн төсөл гэж хэлж болно.

Өнөөдөр цэцэрлэгийн нас­­ны хүүхэдтэй Улаанбаатарын иргэд нэг бол гэр бүлийнхээ са­рын орлогын гуравны нэгийг цэцэр­лэгийн эрхлэгчид хахууль болгон өгөх, эсвэл хэн нэг нь ажлаа тасалж хүүхдээ харах, үгүй бол цэцэрлэгт хүмүүжих аз дутсан хүүхдээ гэрт нь цоожилж элдэв асуудалтай тулгарч мэдэх олиггүйхэн сонголттой л хо­цорч байна. Байдал ийм л барз­гар байхад энэ талаар багагүй зүйл амлан гарч ирсэн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс эхлээд яг хэ­рэгтэй үед нь утсаа салгаад алга болчихдог хууль тогтоогчид Монголоос өөр газар байдаггүй л болов уу.

Намар боллоо. Хичээл сур­гууль ч эхэллээ. Харин сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, хангамж гэдэг хатуухан хадны завсар хэдий болтол хавчуулагдах үйл­тэй улс вэ, монголчууд бид.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-09-06 02:33:18
    20 Гаруй жил төрийн эрхийг барисан ардын нам хэдэн цэцэрлэг барисан билээ хэнд хэрэггүй 4 нохойны хөшөөний мөнгөөр хэдэн цэцэрлэг барих байсан билээ
    202.179.20.228
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2014-08-26 05:04:01
    Тамхины асуудлаас өөр юм мэдэх үү энэ хүн .
    202.70.40.146
    Мэдэгдсэн Хариулах
  • bid martahgui 2014-08-26 03:34:26
    Hudalch sumochiin araas orloo doo chi. Dahiad songinohairhand ireh nuurgui bolj dee.
    103.10.23.67
    Мэдэгдсэн Хариулах
  • Бишэээ 2014-08-26 03:01:50
    Тэр өрөөндөө тавьсан зургийг нь хар л даа, шууд л хэн гэдэг нь харагдаж байгаа биз дээ. Төрийн хүн, хууль тогтоогч юм бол түвшин намбатай, тодорхой дэг, ёс суртахуунтай баймаар, Аальгүй хүүхний зураг л байгаа биз дээ.
    202.70.34.234
    Мэдэгдсэн Хариулах
  • Сонгогч 2014-08-26 02:57:58
    Төрийн ажлыг хувийн бизнес, хобби 2-ынхоо заваар хийдэг ийм дүнхүү гаруудыг дахиж битгий сонгоорой. Санал гуйж байхдаа буян амлаж, бурхан бүтээх нь халаг юм яриад, их хурлын танхимд орсон хойноо тэнгэрээс буусан амьтан шиг л 4 жил явдаг дүнз гарууд зөндөө
    202.70.34.234
    Мэдэгдсэн Хариулах
    • Хүн 2014-08-26 03:22:45
      Та нар чинь хошгирч үзээгүй юм уу. Горьдох хэрэггүй. Гишүүн болохын төлөө хэлсэн болохоос гишүүн болоод үүнийг хийнэ гэж хэлээгүй биз дээ.
      27.123.213.4
      Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-08-26 01:48:00
    Benz erka. Benzee garsh ruugaa xiij uzev u? Grash ruugaa xiij yavaxada tos maslo shalgaagarai. yum dusaachixav.
    202.170.69.194
    Мэдэгдсэн Хариулах