“Орон сууцны 7-р хороолол” төсөлд Хятадын компанитай хамтран ажиллана
“Буянт-Ухаа 1” хорооллын 1764 байранд 1534 иргэн гэрээ хийсэн. Квотоос байраа сонгоогүй 62 айл бий. Одоогийн байдлаар 140 айл түлхүүр хүлээн авснаас 52 нь амьдарч байна. Оршин суугчид энэ оны 11 дүгээр сард төвхнөж дуусах төлөвтэй гэж “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтын үеэр Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулга хэллээ.Үлдэгдэл 168 байрыг бэлэн мөнгөөр шууд авах хүмүүст олгох юм байна. Ингэхдээ “Буянт-Ухаа” хорооллын байрны сугалаанд оролцсон байх шаардлага тавьж буй ажээ. “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн 48 барилгаас 22 нь энэ онд ашиглалтад орно, барилга угсралтын ажил нь 50 орчим хувьтай байна.

“Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Архангай, Увс, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Ховд, Дорнод зэрэг аймагт барилгын ажил эхэлсэн, зарим орон сууцууд нь энэ онд ашиглалтад орно. Булган, Төв, Сүхбаатар, Завхан, Дорноговь, Говь-Алтай зэрэг аймгууд ерөнхий төлөвлөгөөгөө батлуулах түвшинд явж байна. Ирэх оны гуравдугаар сараас барилгын ажлыг эхлүүлэхээр зохион байгуулна.

БНХАУ-ын дарга Си Зиньпинийн төрийн айлчлалын хүрээнд ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга тус улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллага ЭКСИМ банкны ерөнхийлөгч, ТУЗ-ын дарга Ли Роугутай Улаанбаатарын хотын Сүхбаатар дүүргийн “Орон сууцны 7-р хороолол” төслийн “Г” хэсгийг барих тухай зээлийн ерөнхий гэрээг байгуулсан. Энэ хэсгийг БНХАУ-ын барилгын томоохон компани болох “Бээжин Юни констракшн” групптэй хамтран бүтээн байгуулах юм.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ard tumen 2014-08-25 13:54:10
    ta nar hyata;t niilehee bolioch erguu erliiznuud mini nad mongol oron chin suurchhd bn. yagaad gewel hyataduud ikh orj ireed yasan um oilgodgui huurnuud we
    180.235.184.164
    Мэдэгдсэн Хариулах