Хүүхдийн нулимс бус улстөрийн зорилго чухал...

Хүүхдийн мөнгөөр шоудаж олон нийтэд таалагдахыг хүсэгч улстөрчид  эцэстээ насанд хүрээгүй хүүхдийг олны өмнө гаргаж, нулимсыг нь үзэх ч гэж дээ.

Тодруулбал, Ардчилсан намаас зохион байгуулсан "Монголоо сонсъё" өдөрлөгийн үеэр хүүхдийн мөнгөний асуудлыг хөндөж, Орхон аймгийн 10 настай Л.Бранижал охиныг уйлуулан байж олны өмнө яриулсан бичлэгийг цахим сүлжээнд байршуулжээ. Ингэхдээ охин “Таван настайдаа хагас өнчин, найман настайдаа бүтэн өнчин болсон. Гэвч хүүхдийн мөнгө авдаггүй. Энэ талаар УИХ-ын гишүүдэд захиа бичсэн ч хариу ирээгүй” хэмээжээ.

Үнэн хэрэгтээ энэ нь тэр жаахан охин хэрхэн амьдарч, ямар ирээдүй түүнийг хүлээж байгаад бус улстөрчдийн ердөө хэдхэн цагийн шоунд зориулагдсан бичлэг байсан нь харамсмаар. Олон нийтийн хувьд дээрх бичлэгийг үзсэн хүмүүс охиныг өрөвдөж байхад улстөрчдийн хувьд “ХҮҮХДИЙН МӨНГӨӨ АВДАГГҮЙ” гэдэг нь чухал байсан бололтой.

Гэвч Л.Бранижал охины хувьд 2012 оны аравдугаар сараас эхлэн хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаж, 2017 оны нэгдүгээр сараас тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг гэдгийг оршин суугаа Орхон аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсээс мэдэгдээд байна.

Нэг үе улстөрчдийн хувьд өөрсдөө өрөвдүүлэх тактик баримталж байсан бол одоо өөрсдөө өрөвдөгчдийн дүрд хувирч, цаашлаад хүүхдийн гэнэ, итгэмтгий занг ашигладаг болсон нь энэ удаагийн үйлдлээр харагдав бололтой. Угтаа бол АН-ынхан “МАН-ынханыг хүүхдүүдээс хэдэн төгрөг харамлаад, харж, хандах эцэг, эхгүй бол энэ мэтчилэн хөсөр хаяж байна" л гэж харуулах гэсэн байх. Гэвч будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр бусдын булайг харуулах гэсэн биш харин ч өөрсдөө хуулийг гууль болгож байгаагаа илчиллээ.

Мэдээж хүүхдийн мөнгийг хүлээж буй өрх олон байдаг. Түүгээр ч зогсохгүй өнөөгийн Ерөнхийлөгч, парламент, Засгийн газар хүүхдийн мөнгийг хэнд олгох вэ гэдэг асуудлаа шийдэж чадахгүй шоу үсэргэж байгаа. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж, үүнийг нь АН-ынхан болон МАН-ын зарим гишүүн ч илэрхийлсэн. Тэр ч утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох хуулийн төсөл өргөн барьсан.

Гэтэл үүнтэй зэрэгцээд Засгийн газраас хүүхдийн мөнгөний хамрах хүрээг 80 хувьд хүргэх хуулийн төсөл өргөн бариад байгаа. Өдгөө УИХ-аар дээрх төслүүдийг хэлэлцүүлж байгаа. Харин үүндээ дэм тус болгох үүднээс хүүхэд ашигласан нь эргээд бусад хуулийн заалтаа буюу Зөрчлийн хуулийн 6.20 дугаар зүйлд “Хүүхдийг өөрийнх нь ба эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл, сурталчилгаанд ашигласан хүнийг 100,000, хуулийн этгээдийг 1 сая төгрөгөөр торгоно” гэж заасныг зөрчсөн үйлдэл боллоо.

Түүгээр ч зогсохгүй Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнө “Монголоо сонсъё” аянаа Монгол хүүхдээ уйлуулах аян болгож, олны дургүйцлийг ихэд хүргэв бололтой. Тиймдээ л хүүхдийн нулимс бус улстөрийн зорилгоо чухалчилсан болов уу.

Өглөөний сонин
Б.Төгөлдөр

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bi 2018-05-31 12:37:34
    Erdene bol hulgaach chuu
    66.181.186.166
    Мэдэгдсэн Хариулах
  • МАН 2018-05-31 10:45:32
    Инээдтэй шоу байлаа даа, 10 настай хүүхэд эмч багш нар шиг мөнгө нэхээд л энэ тэр ёстай алиа байлаа
    103.57.94.23
    Мэдэгдсэн Хариулах
  • Гахай 2018-05-30 16:51:43
    С Эрдэнэ өөрийнхөө хэдэн гахайн тооройнуудынхаа зургийг тавьчхаач
    159.89.236.224
    Мэдэгдсэн Хариулах
  • zichib 2018-05-30 13:33:39
    АН лцйварчид минь хүүхдийн мөнгөөр шоудахаа больчих
    112.72.14.214
    Мэдэгдсэн Хариулах
  • dsn 2018-05-30 12:05:28
    ymar uchiraas z.enhbold ih hurliin darga bhdaa 60%.d ugnu gecheed odoo yagaad bugded geed dairaad bn ve? hunii bie tolgoi soligdloo gej duulaagui l yum bn .
    114.246.104.254
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2018-05-30 09:31:33
    МАН АН ТА НАР БОЛЬ ДОО. АРД ТҮМНИЙ ЗОВЛОНГООР ШОУ ХИЙДГЭЭ. ТА НАРЫН ТАРГАЛЖ БАЙГАА АРД ТҮМНИЙ ТУРЖ БАЙГАА БҮГД ИЛ БАЙГАА ШҮҮ. АРД ТҮМЭН ҮНЭН ҮГ ҮЛДЭЦТЭЙ АЖИЛ ХО...
    122.201.17.34
    Мэдэгдсэн Хариулах
  • songuuli bodson arga 2018-05-30 08:55:52
    odoo uls ornoo bodoj hogjuuleh hergeti bnaa, songuuli bodoj 4 jildseer bgaad duuslaa , ene 2 namiin hulgaichuud odoo iimerhuu yavuurgui argaa bolioo,
    119.40.97.2
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2018-05-30 08:55:44
    ene ardchilsan namiin, ardiin nam 2 dahij hezeech bitgii songo !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 90 onoos hoish turd garsan buh erh medeltenguidiin hurungiin huraa
    78.196.45.81
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-30 08:49:56
    Erdeneteigee taarsan arga.
    66.181.177.231
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-05-30 05:59:50
    Ene nuhur halamjaas mungu idej bsan bolohoor surtalgaa in hurtel halamjiin mungutei holbootoi bh shiv. Huuhdeer uls tur hiideg yaadag teneg ve
    66.181.166.196
    Мэдэгдсэн Хариулах
  • Djd 2018-05-30 05:17:53
    Ene Erdene adgiin shaar ve huuhdiig zovooj namiin reitingee usguh gesen shaar
    66.181.161.71
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-30 04:56:34
    зоригийг алсан алуурчдад хуухэд уйлуулах бол юу ч биш еренхийлегч баасан авгай хоер бал сараа тэмдэглээд юун хуухдийн менге мартчихсан байгаа
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-30 04:46:27
    хүүхдийн эрхийн зөрчил байгаа туль хариуцлага тооцох хэрэгтэй
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Dolgor 2018-05-30 03:59:21
    Ene Erdene darga geh gahai suudlaa tawij ogch Ardchilsan nam tsus selbemeer yum.
    129.210.115.112
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-30 02:38:22
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    112.72.14.90
    Мэдэгдсэн Хариулах