Дүн зардаг гэх багш нарынхаа эсрэг оюутнууд нь жагсаж, өлсгөлөн зарлана
МУИС-ийн оюутны зөвлөлөөс  өчигдөр/05.29/ мэдээлэл хийлээ. Тодруулбал, тус сургуульд дүнгийн болон дипломын наймаа гардаг гэдгийг онцолж, хичээл зүтгэлээрээ сурч зохих дүнгээ авч байхад зарим нь дүнг худалдаад авч байгаа явдлыг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм.

Салбар яамны хяналт шалгалтын дүнгээр 2013 онд хоёр дүн, 2014 онд 221 дүн, 2015 онд 74 дүн, 2016 онд 70 дүн, 2017 онд 27 дүнг тус тус зассан байдаг аж.

Мөн МУИС-ийн оюутнуудын дундах “Нэгдэл групп”-т МУИС-ийг төгсөхөд тусална гэсэн зар тавигдаж байгаа нь дүнгийн наймаа байгааг тодорхой харуулж байна хэмээн мэдэгдсэн юм.

Дээрх асуудалтай холбоотойгоор Оюутны холбоо нь МУИС-ийн захиргаа болон удирдлагуудад албан шаардлага хүргүүлсэн байна. Албан бичгийн хариуд МУИС-ийн одоогийн удирдлага, бүтцээс өмнөх асуудал байна гэх хариуг энэ сарын 25-нд өгчээ. Оюутнууд дүн засах асуудлыг бүрэн зогсоохыг шаардаж байна. Хэрвээ дүнгийн наймаагаа цэглэхгүй бол өлсгөлөн зарлаж, жагсана гэдгээ ч мэдэгдсэн юм.

МУИС-ийн оюутны холбооны тэргүүн Н.Мандах “МУИС-д дүнгийн, дипломын наймаа болон хууль бус үйлдлүүд гарч байгаа нь нотлогдсон. Зарим оюутнууд өнөөдөр өдөр шөнөгүй хичээл номоо хийж, суралцаж, хөдөлмөрлөж дүн авч байхад хэсэг бүлэг хүмүүс мөнгөнийхөө хүчээр дүн худалдаж авдаг болчихоод байна. Энэ асуудлаар бид МУИС-ийн захирал, удирдлагуудад албан бичиг хүргүүлсэн.

Энэхүү бичигтээ тодорхой хариу авч чадахгүй байгаа учраас өнөөдөр бид үргэлжлүүлэн дараагийн арга хэмжээндээ орохоор болсон. МУИС-д АТГ-аас дүн засдаг асуудлыг анхаарч ажиллахыг зөвлөсөн байдаг. Гэтэл энэ байдал засрахгүй үргэлжлэх юм бол оюутнууд бид дараагийн тэмцлийн арга хэмжээг авах болно.

Оюутнууд бидний хамгийн том эрх ашиг бол зөвхөн үүн дээр нэгдэж байгаа. Бидний үйл ажиллагааг дэмжиж 400 оюутан гарын үсгээ зурсан байгаа. Цаашдаа ч нэгдэх байх. Оюутан бидний шаардлагыг биелүүлэхгүй бол цаашдаа жагсаж өлсөхөд ч бэлэн шүү" гэлээ.  

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Booyoo 2018-05-30 16:52:52
    Shabiihaa setgel zutgel chadbariig ulandaa gishigchiheed ongo mongo shunal darluulsan hun uaj bagsh baihab dee
    202.9.40.249
    Мэдэгдсэн Хариулах
  • Anu,New York 2018-05-30 13:23:11
    Bagsh,udirdlaguudiig adestachlan,mergejil,bolovsrol,ys zui,/shudarga/ Englisheer shalgan,mon high technology ezlegdsen baih shalguur chuhal Mongold heregtei
    67.81.182.161
    Мэдэгдсэн Хариулах
  • энхээ 2018-05-30 09:48:34
    монголын сэхээтнүүд дэлхийн хэл англди хэлээр дамжуулж мэдлэг авдаг бх ёстой:Иймд бшх багш нарынх нь англи хэлний мэдлэгийг шалгаад тэнцэхгүйг нь хал
    202.9.40.205
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-30 03:54:44
    багш нэртэй луйварчид нь хэдийг авдгийн бэ тэгээд
    203.91.119.102
    Мэдэгдсэн Хариулах
  • Төрөө 2018-05-30 02:13:22
    Боловсролын салбарынхан улаандаа гарч байна. Хувьчлах хэрэгтэй байна. Багш нарын цалин хангалттай. Төр хурдан хувьчлал хийгүй бол нэг л бишээ
    66.181.168.81
    Мэдэгдсэн Хариулах