37,486 үгтэй “Монгол хэлний зөв бичих дүрмийн толь”-ийг хэвлэхэд бэлэн болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд ажилладаг Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, монгол хэл, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх асуудлаар ярилцлаа.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэлийн танилцуулснаар Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн өмнөх даргын тогтоолоор “Монгол хэлний зөв бичих дүрмийн толь” номыг бүтээж эхэлсэн нь хоёр жилийн хугацаанд үргэлжилж дууссан байна.

“Монгол хэлний зөв бичих дүрмийн толь” номыг бүтээхэд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн одоогийн гишүүд мөн оролцсон бөгөөд нийт 20 гаруй эрдэмтнээс бүрдэх ажлын хэсэг ажиллаж, хэл шинжлэлийн академич, шинжлэх ухааны докторууд хувь нэмрээ оруулжээ. Монгол Улс нь 1983 оноос хойш Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”, 18 мянган үгтэй толь бичгийг хэрэглэж хэвшсэн юм.

Харин Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс гарч буй Монгол хэлний зөв бичих дүрмийн толь” номд 37486 үг орсон бөгөөд 6000 орчим гадаад үгсээс шигшиж 1000 гадаад үгийг номонд оруулжээ. Энэ номыг хэвлэх эсэх асуудлыг хэлэлцэхээр Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн өчигдөр анхны хуралдаанаа хийж, Монгол хэлний тухай хуульд зааснаар хэвлэх шийдвэрт хүрсэн байна.

Мөн ном хэвлэгдэн гарснаар 1941 оноос хойш гарч байгаа монгол хэлтэй холбоотой маргаан нэг тийш шийдэгдэж байгаа талаар Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Ардын багш С.Дулам Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулсан юм. Номыг монгол хэл, уран зохиолын хичээл заадаг 9600 гаруй багш болон төрийн албан хаагчдад зургадугаар сарын 15-ны дотор үнэгүй тарааж өгөх юм байна.

Түүнчлэн уулзалтын үеэр монгол бичигт шилжих асуудал, үүнтэй холбоотойгоор монгол бичгийн юникод буюу олон улсын стандарт кодчиллын асуудлыг дэлгэрэнгүй ярилцав.


Хэлний бодлогын үндэсний зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг тавдугаар сарын 23-ны өдөр гарсан бөгөөд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүдийг монгол хэл, утга зохиолын эрдэмтэн, хэвлэл мэдээлэл, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын мэргэжлийн төлөөллөөс сонгож зургаан жилийн хугацаатай томилохоор заасан Монгол хэлний тухай хуулийн шаардлагыг хангуулах зорилгоор Хэлний бодлогын үндэсний зөвлөлийг шинэчлэн байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигын дагуу ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ-д ажиллаж байгаа гишүүд: 

Зөвлөлийн дарга:

 

С.Дулам

Хэл бичгийн шинжлэх ухааны доктор /Sc.D/,профессор, Соёл Урлагийн Их Сургуулийн тэргүүлэх профессор;

 

Монгол хэл, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбар төлөөлсөн гишүүд:

 

М.Базаррагчаа

Хэл бичгийн шинжлэх ухааны доктор /Sc.D/,профессор;

 

Ц.Өнөрбаян​

Хэл бичгийн шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол судлалын төвийн эрхлэгч;

 

Ч.Баттулга

Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш;

 

В.Суранхүү

Ерөнхий боловсролын салбар төлөөлсөн ахмад багш;

 

Хэвлэл мэдээлэл, утга зохиол, шинжлэх ухааны салбар төлөөлсөн гишүүд:

 

Ж.Батбаатар

Хэл бичгийн ухааны доктор /Ph.D/, профессор, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал, Монголын сэтгүүлчийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч;

 

Б.Наминчимэд

Зохиолч, сэтгүүлч;

 

Д.Сахиа

Бүгд Найрамдах Словак Улсын Шинжлэх Ухааны Академийн Компьютерийн судалгааны хүрээлэнгийн секторын эрхлэгч;

 

Д.Моондой​

Мэдээллийн технологийн инженер.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ||||||||| 2018-06-19 06:24:15
    Цагаан толгойн бүтэц, дүрмээ цэгцлээгүй байхад мэргэжлийн биш хэдэн хүн зөвлөлдөөд зөв болох юм гэж ёстой нэг байхгүй
    124.158.109.140
    Мэдэгдсэн Хариулах
  • IRGEN 2018-05-30 13:06:59
    ENE HEDEN ER L IDEH HOOLTOI BAIH GEJ HEDHEN UG ZUB BICHUULEHGUI BUTEN JARNIIG ABLAA SHUU DEE. BUGDIINH IN ERDMIIN ZERGIIG HURAASUGAI!!!...
    202.21.102.138
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-30 01:28:31
    монгол бичигтээ шилжих ажлыг нэг месен шийдээч хоерын хооронд алцагнаад арав хорин жил авчих юмдаа эгшиг гээхгуй байх щ ь ъ - ийг хасаад явахад буруугуй
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
    • иргэн 2018-05-30 06:19:54
      бичих шаардлагагүй болж. Зүгээр л ярьж байсан нь дээр болж
      103.9.90.130
      Мэдэгдсэн Хариулах