Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар төмөр замын харьяа Дархан-1 төмөр замын өртөөнд ОХУ-аас экспортын бараа тээвэрлэж явсан ачааны галт тэрэг саатаж найман вагон замаас гарч, хоёр нь хажуугаараа унасан ноцтой осол гарсан.
Тэгвэл уг ослыг мэргэжлийн байгууллагуудын зүгээс дэр мод хуучирч, ялзарсан учраас осолдсон хэмээн дүгнэлт гаргасан байдаг. Энэ осолтой холбоотойгоор хариуцлага хүлээх эрх бүхий албан тушаалтан нь хариуцлагаас зугтаж, Байгаль орчин, аялал жуулчлалын өмнөх сайдын тушаалаас энэ осол гарсан хэмээн Засгийн газар руу буруугаа чихэж, тухайн өртөөнд ажиллаж байсан энгийн төмөр замчдад хариуцлага тооцжээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар дарга Д.Жигжиднямаа Дархан нэг өртөөнд гарсан ослын дүгнэлтийг танилцуулж, холбогдох алба хаагчдад хариуцлагын тооцох зарлиг буулгасан гэнэ. Ингэхдээ тус өртөөний төмөр замын зургаан ажилтан буюу Замын 1-р анги дарга, орлогч, хариуцсан 2 мастер, өртөөн дарга гээд нийт 6 хүнийг ажлаас нь халж, 20 гаруй төмөр замчин 1-3 сар цалингийн 20 хувиар шийтгүүлжээ.
О.Сайхан
Оллоо.mn