“Улаанбаатар Хангарьд” баг гуравдугаар байрт шалгарлаа
Өнгөрсөн амралтын өдрүүдэд БНХАУ-ын Ченгду хотноо ФИБА 3х3 холбооны энэ улирлын долоо дахь дэлхийн гранпри тэмцээн боллоо. Манай улсаас энэ удаагийн тэмцээнд Ховд болон Улаанбаатар гэсэн мэргэжлийн багуудаа оролцуулснаас гадна манай эмэгтэй баг анх удаагаа мэргэжлийн тэмцээнд оролцсон юм.

Манай эмэгтэй багийн хувьд БНХАУ, Серби, Индонези зэрэг улсын багуудтай тэмцээний В хэсэгт хэсэгт багтсан. Эмэгтэй баг хэсгийн эхний тоглолтоо Индонези улсын залуу бүрэлдэхүүнтэй багийн эсрэг хийж хожсон хэдий ч дараагийн тоглолтууддаа БНХАУ болон Сербийн багуудад хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

Харин Ховд багийн урьдчилсан хэсэгт тоглож Литвийн Вилкавискас болон Чехийн Мариенбад багуудыг хожиж үндсэн С хэсэгт Улаанбаатар болон Сербийн Белгради багуудтай тоглосон. Гэхдээ Ховд баг үндсэн хэсэгт хожил авч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн бол Улаанбаатар баг хэсэгтэй хожигдолгүйгээр хасагдах шатанд шалгарсан юм. Улмаар Улаанбаатар баг 8/1 шигшээ тоглолтод ОХУ-н Москва багтай хийж 21-17 харьцаатай хожиж шилдэг дөрөвт багтсан ч Витец багт хожигдсноор тэмцээний гуравдугаар байрт шалгарлаа.

Тус тэмцээний тэргүүн байрыг дэлхийн чансааны хоёрт бичигдэж буй Сербийн алдарт Лиман баг эзэлсэн бол Витец баг дэд аварга болжээ.

Дашрамд мэдээлэхэд, дараагийн дэлхийн гранпри тэмцээн ирэх сарын 2-3-ны хооронд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болно. Мөн U23 насны дэлхийн үндэстнүүдийн лигийн тэмцээн ирэх сарын 1-3-ны хооронд манай улсад болох гэж байна.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.