ЭЕШ өгөх сурагчдад зориулсан зөвлөгөө

1. Цагаа ухаалгаар төлөвлө

Семестер эсвэл  улирлын турш хичээлээ цаг тухайд нь хийж яв. Ер нь бол практикт оюутан сурагчид хичээлийг цаг тухайд нь унших бус яг шалгалтын өмнө бүгдийг нь уншдаг. Энэ нь нэг зэрэг их хэмжээний зүйл уншихад хүргэснээр таныг стрессд оруулна. Шалгалтын үеэр стрессгүй байх гол арга бол хичээлийг тухайн тухайн үед нь уншиж явах явдал байдаг.
 

2.  Гарч болох алдааг үл хайхран айдсаа ялан дийл
 

•    Сайн бэлд
•    Цагийн хуваарийн дагуу ажилла
•    Найзуудтайгаа хамт бэлд, бие биесээ шалга
•    Бусдад аль болох мэдсэн зүйлсээ тайлбарлаж ярь. Энэ нь таныг шалгалтанд бэлдэж байгаа хэрэг.

 

3.  Бодлоо бусадтай хуваалц

Болж өгвөл шалгалтынхаа тухай эцэг эхтэйгээ ярилц. Шалгалт хэр зэрэг хүнд болох, ямар хичээлийнх болох гээд тэдэнтэй санаа зовоож байгаа асуудлаа хуваалц. Ядахдаа л тэд таныг хүнд шалгалт өгж байгааг мэдэг.

 

4. Төсөөл. Айдсаа ял. 

Төсөөлөх нь бодол санааг ятгах сайн арга. Хэрвээ таны шалгалт илтгэл тавих бол амжилттайгаар илтгэл тавьж байна гэж төсөөл. Хэрвээ та төсөөлөлдөө айдсаа давж чадвал амьдралдээр бас давж чадна гэсэн үг.

5.  Унтаж амар

Хичээл хийж байна гээд шөнөжин суух явдал байдаг. Гэтэл үнэндээ шөнө тархины ажиллагаа мууддаг тул таны уншиж буй зүйлс маргааш таны толгойд байх нь ховор. Тэрний оронд эртхэн унтаад боссоны маргааш толгой тань сэргэг байх болно шүү.

6.  Сурах орчноо сайн бүрдүүл

•    Хичээл давтах үед орчин тойронд дуу чимээ бага, тод гэрэлгүй байх нь тааламжтай
•    Өрөө цэвэр агаараар дүүрэн байх
•    Тв, радио, утсаа унтраа
•    Бусад бодлуудаа хая
 

7.  Шалгалт эхлэх үед шууд л мэддэг зүйлсээсээ эхлэн хийж эхэл. Энэ нь таныг итгэлтэй болгосноор хүнд асуултуудыг та амархаан бөглөчихнө.

8.  Сөрөг энергитэй хүмүүсээс хол бай. 

Олон хичээл дээр уначихсан, эсвэл байнга үглэж, шалгалтанд муу дүн авсанаа ярьж явдаг хүмүүсээс холхон бай. Харин хичээлдээ идэвхтэй, хичээлээ мэддэг хүмүүстэй цуг байгаарай. Тэд танд олон зүйл зааж өгөхөөс гадна тэдний энерги нь хүртэл эерэг байдаг.

9.   Сайн хооллох

Шалгалтын үеэр сайн хооллох нь чухал. Гэхдээ эрүүл, зөв хоол сонгох хэрэгтэй. Жишээ нь шөнө хичээл унших гэж байна гээд кофе ихээр уух нь буруу юм.Кофены найрлага нь хүний оюун санааны төвлөрөх явцад саад болдог юм байна. 

Түүнчлэн шалгалтын өглөө хоол сайн ид. Шалгалт өгж байх үед гэдэс өлсөх нь анхаарлыг тань сарниулах болно шүү дээ. Тиймээс их биш ч гэсэн өег хоол унд идээрэй.

10.  Шалгалтын үеэр сэтгэл санааг тайван байлгах үүднээс бэлтгэлээ сайн ханга. 

Шалгалтын өмнөх орой хувцас, дэвтэр цаас, үзэг, бал, тооны машин, баллуур, илүү үзэг зэргээ бэлдэж тавь. Бас сэрүүлгээ тавихаа бүү март. Эс бөгөөс өглөө бүх юмаа цуглуулах гэж та багагүй бухимдалд орно. Сандарч тэвдэж шалгалтад орох нь яаж сайн байх билээ.

11.  Шалгалтын дараа өөрийгөө баярлуул.

Та шалгалтаа хэр өгсөн нь гол биш. Нэгэнт л та шалгалтын цаана гарсан тул өөрийгөө баярлуул.

Та нар яаж ч байсан айж л болдоггүй юм шүү! Хэрэв айгаад л байвал таны зориг, ухаан, чадварууд бүгд гээгдэнэ гэдгийг анхааруулъя!

ЕШ-нд амжилт үзүүлэхэд зарим нэг мэдэх хэрэгтэй шалгалтын стратеги.

Зарим хүмүүс яагаад шалгалтыг бусдаас илүү сайн өгдөг вэ? Нууц нь хичээлээ сайн мэдэхээс гадна шалгалт өгөх арга барилыг нарийн сайн мэддэгт байгаа ба энэ нь илүү оноо авахад нь тусалдаг. Юун түрүүнд танд шалгалт өгөх “тактик”, “хурд” хэрэгтэй

Өөрийнхөө хурдыг хэрхэн нэмэгдүүлэх вэ

Шалгалтын сэдэв 40 даалгавартай . / ЭЕШ-ын сэдвүүд 30-70 даалгавартай / гэж бодъё. Шалгалтын хугацаа  80 минут шүү дээ. Тиймээс танд асуулт бүрт дунджаар 2 минут байгааг хэлж байгаа юм. Гэвч бодолт хийх шаардлагатай хичээлийн шалгуулагчдад  энэ нь тийм ч их хугацаа биш. Хэрвээ амархан асуултад 1 минутаас бага хугацаа зарцуулж байгаа бол танд илүү хүнд асуултад хариулах цаг гарч ирнэ. Ийм учраас өөрийнхөө хурдыг нэмэгдүүүлэхийн тулд өөрийн амархан гэж үзсэн даалгавруудаас эхлэн гүйцэтгэх нь чухал юм

“Хялбараас хүнд рүү” гэдэг зарчмыг баримтлах нь зөв

Чадахаасаа эхлэн хялбар асуултан дээр ажиллаж эхэлнэ үү. Энэ нь  хүнд асуултанд хариулахад илүү цагийг гаргаж өгөх болно. Гэхдээ 2 зүйлийг сануулъя.

  • Шалгалтын даалгаврууд танд хүнд санагдаж болно. Үүнд бүү цочирд, та хэзээ ч ойлгож байгаагүй хүчин зүйл бүхий даалгавар дээр хэтэрхий их цаг бүү зарцуул.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Мөнхтуяа 2018-06-14 14:08:37
    16ны хэл бичгийн шалгалталаар эсээ ирхиму
    112.72.11.120
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-05-28 01:39:23
    арын хаалга хахууль аар олон хүүхүэд урдуур дайрч чамайг жиихээс хойш энэ хэрэггүй зөвлөгөө. сайн мэдлэг, ажилдаа сэтгэлээ зориулж сур. тэр чинь царцаа намжилын...
    66.181.176.144
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-27 10:00:12
    Сурч чадах нь ор чадахгүй нь бүү ор одоо хэнд хэрэггүй ирээдүйд байхгүй болох олон сургууль байна одоо байхгүй уг нь байсан сургууль төгссөны хэрэг байхгүй
    112.72.14.42
    Мэдэгдсэн Хариулах