Өнөөдөр аваргуудын нэрэмжит бөхийн барилдаантай

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос "Аваргуудын нэрэмжит бөхийн барилдаан"-ыг өнөөдөр 13.00 цагт Төв цэнгэлдэхэд зохион байгуулах гэж байна. Барилдаанд улс аймгийн алдар цолтой шилдэг 128 бөх барилдах бөгөөд бөхийн барилдааныг үнэ төлбөргүй хийхээр болжээ. 

Барилдааны үеэр найман азтай үзэгчийг шалгаруулж, нэг хүн 500.000 төгрөг, хоёр хүн 250.000 төгрөг, таван хүн 100.000 төгрөг өгөх юм байна. Мөн шалгарсан азтангууд Монгол Улсын аваргуудтай дурсгалын зураг татуулах эрхтэй аж.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.