Н.Төгсцогт багшийнхаа нэрийг өмсгөл дээрээ сийлүүлжээ
Сонирхогчдын боксоос мэргэжлийнх рүү орсон гурван жилийн хугацаанд есөн тулаан хийхдээ наймд нь хүнд цохилтоор, нэгийг нь оноогоор ялаад буй Н.Төгсцогт өнөөдөр10 дахь тулаанаа хийнэ. 
 
Рингэн дээр King Tug нэрээр гарч буй Н.Төгсцогтын энэ удаагийн өрсөлдөгч нь 28 тулааныхаа 25-д ялалт байгуулаад буй чамгүй туршлагатай 34 настай колумб боксчин Оскар Эскандон. Тэдний тулаан АНУ-ын Миссиссиппи мужийн Билокси хотын Beau Rivage Resort & Casino-д болно.
 
Тулаан хаяанд ирсэн энэ үед Н.Төгсцогт боксын рингэнд өмсөх өмсгөл дээрээ Д.Банди агсны хөргийг залсан олон хүнд сайхан сэтгэгдэл төрүүлсэн юм. Тэрбээр боксын замд хөтлөн оруулж, амжилт өөд дагуулсан дасгалжуулагч багшийнхаа хөргийг зүрхэн тус газраа хэвлэж, шорт дээрээ “R.I.P Coach D.Bandi” хэмээн бичжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард хүнд өвчний улмаас таалал төгссөн багшийнхаа гэгээн дурсгалд зориулж Н.Төгсцогт ийнхүү хүндэтгэл үзүүлсэн байна.



О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сонгогч 2018-12-22 08:28:16
    Ухаан бна
    202.126.89.48
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-12-22 03:39:25
    Мундаг.
    202.126.89.154
    Мэдэгдсэн Хариулах
  • ганаа 2018-05-27 02:33:16
    Ялагдашгүй хүү минь Чи чадна аа. Зоригт Монголын цөстэй хүүдээ амжилт хүсье
    150.129.141.219
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-26 08:34:42
    Амжилт хүсье.
    202.179.25.130
    Мэдэгдсэн Хариулах