Олон хутагт хувилгаан төрөн гарсан Завхан нутагтаа дахин мэндэлж гийсэн эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, Ар халхын 88 шидтэй Наро Банчин хувилгааны VII дүрээр батламжилсан Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамцын зарлигтай Данзанлхүндүв гэгээнтэн эх нутагтаа түр хугацаагаар ирсэн байгаа юм.
Тэгвэл өнөө өглөө Наро Банчин гэгээнтэн тэргүүтэй хэсэг хүмүүс Завхан нутгийн зүг хүлгийн жолоо заллаа. Тодруулбал, Д.Оюунхорол, Д.Хаянхярваа зэрэг гишүүдтэй 20 гаруй цуваа машин явсан байна. Тэд олон түмнийхээ заяаг дааж явдаг Отгонтэнгэр хайрханаа тахихаар ийнхүү явсан гэдгийг эх сурвалж хэлж байна.
Нутагтаа ирж хайрханаа тахиж өгөхийг аймгийн удирдлагууд хүссэн гэнэ. Учир нь өнгөрсөн жил Отгонтэнгэр хайрханд 10 гаруй уулчин амь үрэгдсэн билээ. Хэдий нутгийн лам нар хайрханаа аргадаж тахисан ч нутгийн гэгээнтнээр тахиулахыг Отгон сумын иргэд болон аймгийн удирдлагууд хүсчээ. Ийнхүү Энэтхэгээс түр хугацаагаар ирсэн байгаа Наро Банчин гэгээнтэн буюу Б.Цэдэн-Ишийг залж байгаа нь энэ ажээ.
О.Сайхан
Оллоо.mn