Н.Наранбаатар: Наадмын нээлтийг “Монгол орон мөнхөд бат оршиг” агуулгаар хийнэ
Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин өнөөдөр Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар, Үндэсний урлагийн их театрын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Шадар сайд баяр наадмын урлаг, соёлын арга хэмжээний салбар хорооноос санал болгосны дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаар энэ жилийн улсын наадмын нээлт, хаалтын ёслол, төрийн хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагч, ерөнхий продюссерээр эдгээр уран бүтээлчдийг  баталсныг албан ёсоор мэдэгдэн уран бүтээлийн амжилт хүслээ.
 


 

Улсын наадмын нээлтийн ёслолыг энэ жил 3 дахь удаагаа дэглэхээр сонгогдсон төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар айсуй наадмыг “Монгол орон мөнхөд бат оршиг” агуулга дор  сэдэвчилсэн уран бүтээлийн цогц шийдлээр нээх бодолтой байгаагаа Үндэсний хорооны даргад танилцуулж, нээлтийн ёслолын зарим сюрпризээс хуваалцав.

Монгол Улсын Шадар сайд наадмын нээлт агуулга төгс, сүрлэг сайхан болвол монгол түмэн билэгшээн омогшдогийг онцлоод энэ жилийн хувьд ард түмнийхээ эв эе, эв нэгдлийг товойлгосон шилмэл  бүтээлийн цогцыг Та нөхдөөс хүлээх болно гэлээ.

Сонирхуулахад наадмын нээлтийн ёслол 1 цаг 40 минутын турш үргэлжлэх бол төрийн хүндэтгэлийн концерт 1 цаг 20 минутад багтах ажээ.

Энэ жил наадмын урлагийн арга хэмжээний ерөнхий продюссэрээр сонгогдсон урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл өмнө нь төрийн хүндэтгэлийн концертыг 2 удаа найруулж байжээ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-05-26 10:22:52
    Монгол орон оршин тогтнож чадахгүй болоо юу даа?
    103.26.195.133
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-05-26 02:16:25
    энэ цаг үед буруу сэдэв сонгож ээ. Ямар манжийн үе биш дээ. Хувьсгал хийж цаг үеэ өөрчлөх цаг гэж хий.
    64.119.21.29
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-25 14:36:49
    бехийн холбоог хятад чинбат морины холбоо эзэнгуй энэ жилийн наадам ч дээ сосорбурам тэргуутэй хэдэн алиа салбадай дуулж бужиглэсэн болоод дуусах байхаа даа
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-25 12:16:33
    наадам болох юмуу баянменхеес болоод лав л бех барилдахгуй байх морь ч бас асуудалтай сур эрхбиш харвах юмуу монгол ялавуу хятад ялав уу баасангийн баттулгаа
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах