Диснэйн баатрууд Голомт банкны урилгаар Үндэсний соёл амралтын хүрээлэнд ирнэ
 Цэцэг мэт дэлгэрэх хүүхэд насны хамгийн сайхан дурсамжийг хүүхдийн баяр үлдээдэг учраас Голомт банкны хамт олон 2018.05.31 болон 2018.6.1-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд тун сонирхолтой арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Юун түрүүнд та бяцхан үрсийнхээ хамтаар Би ирээдүйн Энтрепренер үзэсгэлэнгээр зочлоорой. Хүүхэд бүрт санхүүгийн боловсрол олгох, энтрепренер сэтгэлгээг нь хөгжүүлж, авъяас чадвар, шинэ санаачилгыг нь дэмжих зорилготой тус үзэсгэлэнд ирээдүйн энтерпренерүүд өөрсдийн бүтээлээ толилуулах бөгөөд хүсвэл та худалдан аваарай.  

Мөн таныг бяцхан үрсийнхээ хамтаар үлгэрийн ертөнц дэх гайхамшигт орчныг бүрдүүлсэн “Голомт хүүхдийн хотхон”-оор аялахыг урьж байна. Охидын хамгийн хайртай гүнж болох Үнсгэлжин, Цасан гоогоос эхлэн Элса, түүний дүү Анна, өхөөрдөм цасан хүн Олаф, адал явдлын хайгуулчин Микки маус Минни маус, Винни пүүх түүний найз Бар, хөгжилтэй Пороро, Лүүпи, бяцхан Минионууд хөвгүүдийн баатрууд болсон Бэтмэн, Спайдермэн, Супермэнтэй хамт дурсгалын зургаа татуулах боломжтой юм.

Энэ үед хорон санаат Мальфсэнтэд хулгайлагдсан үзэсгэлэнт гүнжүүдийг супер баатрууд болон Диснэйн бусад баатар, алиалагчид хамтдаа аварч буй талаар өгүүлэх жүжигчилсэн тоглолт тавигдах тул таны бяцхан үрсэд хөгжилтэй дурсамж үлдээх буйзаа.  

Түүнчлэн эх үрсийн баярын өдрүүдэд Голомт банкны Улаанбаатар хотын бүх салбарт “Алтантүлхүүр” хадгаламж нээлгэсэн хүүхэд бүрт паркийн 1 тоглоомонд үнэгүй тоглох, ДҮДҮ хүүхдийн музейд 50% хямдралтай үйлчлүүлэх, “Би ирээдүйн Энтрепренер” үзэсгэлэнд оролцон Үлгэрийн баатруудтай зургаа жаазлуулж авах эрх олгохоос гадна 18 нас хүрч буй харилцагчдад 10,000₮-ийн үндэсний хуримтлал нээж өгөх юм. Аав ээжийн амин үрс болсон бяцхан багачууддаа хүүхдийн баярын мэндийг хүргэе.

ГОЛОМТ БАНК
Бусдад түгээх
  • gplus