Мад тавиулах хөзрөө алдсан АН-ынхан сандралдаж эхлэв үү

АН-ын зүгээс МАН-ын Засгийн газрыг ширүүхэн дайрсаар чамгүй хугацаа өнгөрөв. Ёстой л тодорхой бус шалтгаанаар л уулын зэрлэгүүд шиг үе үе уулгална. Ямар ч гэсэн хоёр сайдыг үтэр түргэн албан тушаалаас нь чөлөөлж, өөр хүн томилох шаардлагыг тавиад байгаа.

Хоёр сайдыг ийн элдэвлэх үндэслэл нь ч маруухан, харанхуй талдаа байгаагаас харвал АН-ын зүгээс энэ Засгийн газрыг ямар ч хамаагүй асуудлаар баалахад бэлэн байгаа нь илт. Ингэхдээ МАН-ын Засгийн газар эдийн засгийн байдлыг дээрдүүлсэнгүй, төсөв мөнгийг замбараагүй үрсэн гэдгийг нэн түрүүнд дурддаг.

Гэвч АН-д ингэж шүүмжлэх нүүр бий билүү гэдгийг тэднээс асуумаар санагдлаа. Мэдээж тэдэнд улс орон хоосрон үгүйрэхийг мэдрэх “боломж" тохиогоогүй. Учир нь тэднийг ялалт байгуулах үед Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж, гадаад валютын нөөцөөр түүхэнд байгаагүй өндөр амжилт тогтоосон байв. Гэхдээ АН-ынханд энэ их хөрөнгө, боломжийг үгүй хийхэд үсрээд хоёр жил шаардагдсан бол үлдсэн хугацаандаа тэд Монгол Улсын нэр хүнд гадныханд өссөн үеийг ашиглан өр тавьж, түүгээрээ наргин цэнгэсэн гэхэд болно.

АН-ын Засгийн газрын үед монголчууд хэд хэдэн удаа чамин ганган нэртэй төсөл хэрэгжүүлэх гэж оролдсон ч менежментийн дутагдлаас болоод таг зогссон. Ажил таг зогссон ч эдгээр хөтөлбөрийн нэрээр төсөвлөсөн мөнгөний урсгал зогсоогүй. Бүгд улсын сангаас гарч алга болсон.

Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ долоо хоногт АН-ын Засгийн газар хэр хэмжээний хөрөнгөөр хэрхэн дургисан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Уг мэдээллээс харахад, АН-ыхан 2012-2016 онд Монгол Улсын ДНБ-ийг хоёр нугалах хэмжээний өр тавьж, түүнийгээ бүрэн үрж амжжээ. Хамгийн гол нь, өдгөө Монгол Улс энэ өрийг төлж байгаа ба нэн шаардлагатай төслүүдийг хөдөлгөхөөс урьтаж АН-ын тавьсан зээлийн хүүг шилжүүлдэг гэхээр тэднээс хариуцлага нэхэх зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна.
 

АН улсыг хэрхэн туйлдуулсан бэ

 

Статистик тооноос харахад АН-ын Засгийн газрууд дараагийн ээлжийхэндээ дотоод, гадаадын эх үүсвэрээс санхүүжсэн 400 гаруй өрийн бичиг үлдээсэн байх юм. Эдгээрийг дотор нь ангилбал, улсын дотоодоос зургаан их наяд, гадаадаас найман их наяд төгрөг босгосон байна. Тэгэхдээ голдуу стратегийн ордууд, төрийн өмчит компаниуд, газрыг барьцаа болгосон гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд онцолсон.

Хамгийн гол нь, АН-ыг засаг барьж байх жилүүдэд эдгээр зээлийн зөвхөн гэрээт хугацаа урссан. Харин 2017 оноос үндсэн төлөлт эхэлсэн аж. Ингээд нэгэнт Засгийн газраас баталгаажуулсан гэрээ бий тул төлөхөөс өөр аргагүй. Тиймээс Сангийн яамнаас өдөр бүр зээл төлөлтийн гүйлгээ хийж байгаа бөгөөд зарим өдөр 20-иос дээш тоогоор шилжүүлэг хийж байна гэдгийг Сангийн сайд албан тайлантай нь олон нийтэд мэдэгдсэн.

Тайланд энэ их зээл төлөлтийг хийх шалтгаан нь "Дим сам" бондын нэг тэрбум, "Мазаалай" бондын 500 сая, "Чингис" бондын 1.5 тэрбум, “Гэрэгэ" бондын 800 сая, "Хуралдай" бондын 600 сая, "Кредит свийс"-ын 250 сая ам.долларын өр гэж дурджээ.

Эдгээр зээлийн төлөлт угаас сонгуулийн жилийг дуусах үед эхлэхээр таарсан нь ч хачирхалтай. Учир нь Засгийн газрын баталгаажуулсан энэ зээлийн гэрээнүүдийг дандаа 2-5 жилийн хугацаатайгаар эргэж төлөх нөхцөлтэйгөөр авсан байх юм.

Тиймээс өдгөө улсад уул уурхай, үйлчилгээний салбараас орж ирэх орлого нэмэгдэж байгаа ч өдөр бүр төлөгдөж буй зээлийн хүүнд хамаг төсвөө зарцуулж байгаа ажээ.
 

Ч.Хүрэлбаатар: Нийт тэтгэвэртэй тэнцэх мөнгөөр өр төлж байна

 

АН-ын тавьсан өрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Богино хугацаатай, өндөр хүүтэй өр ямар ч баян улсыг туйлдуулдаг. Наад захын жишээгээр, өнөөдөр Сангийн яам нийт өндөр настанд олгодог тэтгэвэртэй тэнцэх мөнгөөр өр төлж байна" гэж хэлсэн.

Одоогийн байдлаар улсын нийт төлөх ёстой өрнөөс 2.8 их наяд төгрөгийг шилжүүлээд байгаа гэнэ. Үүнээс 2.4 их наяд нь үндсэн өр, бол үлдсэн дөрвөн тэрбум нь хүүгийн төлбөр ажээ. Харин дотоодын эх үүсвэрээс босгосон зургаан их наяд төгрөгийн өрөөс 4.8 их наяд нь үндсэн зээл 1.2 нь хүү юм байна.

Өөрөөр хэлбэл, өнөөг хүртэл өдөр бүр олон арван шилжүүлэг хийж байгаа м АН-ын тавьсан өрөөс талыг нь ч барагдуулж чадаагүй байгаа. Хэвлэлд бичигдсэн тооцооноос иш татахад “Монгол Улсын тулгамдсан асуудЛын нэгд зүй ёсоор тооцогддог цэцэрлэгийн тоог даруй 1,867-гоор нэмэх боломжтой байв. Ингэхдээ нэг тус бүр нь 150 хүүхдийн ортой байх боломжтой бөгөөд үүнд 1.5 тэрбум төгрөг зарцуулахаар байна.

Цаашилбал, 50 ортой төрөх эмнэлгийн тоог 795-аар нэмэхэд 3.5 тэрбум төгрөг зарцуулах тооцоог албаныхан хийжээ. Түүнчлэн тэтгэврийг 2.6 дахин нэмж 1.7 их наяд, цалинг мөн хэмжээгээр нэмэхэд 1.8 тэрбум төгрөг зарцуулахаар байжээ”. Үүнээс гадна АН-ынхан өдгөө улстөржилтийнхөө гол сэдэв болгоод байгаа хүүхдийн мөнгөний хэмжээг нэмж, бүх хүүхдэд ялгаваргүй тэтгэмж олгож болох байсан.

Үүнээс харахад АН-ын Засгийн газар Монгол Улсыг өрийн барьцаанд бүрэн оруулснаар зогсохгүй, дампуурлын ирмэг т аваачиж, энэ өдөр үүсээд буй бүх асуудлын эхлэлийг тавьсан нь маргах аргагүй үнэн. Тиймээс л тэд АН-ынхан үнэнийг дэлгэн тавьсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг юунд огцруулна гэж улайрна вэ. Эсвэл тус намын тухай олон нийтэд мэдэгдэхээс ч ичмээр баримт Сангийн сайдад байгаа учраас тэд сандралдаж эхлэв үү.

Өглөөний сонин
Р.Саруул
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • БАТ 2018-05-28 14:45:40
    АН - ЫН ОРОНД МАН БАЙСАН БОЛ ЯМАРЧ ЗЭЭЛ АВАХГҮЙ ХӨГЖҮҮЛЭХ БАЙСАН ГЭВЭЛ ЕСТОЙ ЭНДҮҮРЭЛ !!! ХАИН Ч ИЛҮҮ ИХ ӨР ТАВИХ БАЙСАН !!!
    66.181.160.116
    Мэдэгдсэн Хариулах
  • Д.Баатарчлуун 2018-05-28 11:13:58
    АН-ынхан угаасаа л дампууруулдаг шүү дээ.Хужаагаар дүүрсэн нам.Хүн алж гаршсан.Одоо Эрдэнэбат гэж ИХ дээр хүн мэдэхгүй юм шиг том том дуугардаг болж.
    103.242.47.62
    Мэдэгдсэн Хариулах
  • urgen doeo 2018-05-28 11:07:08
    uruun saihan bulgeer tuluuleh heregtei bna
    112.72.14.82
    Мэдэгдсэн Хариулах
  • АН үнэхээр аймаар эрүүгийнхэн 2018-05-28 04:59:40
    Төрд АН гарах болгондоо Монгол улсаа хоосруулж самран, ард түмнээ шууд золиосолж хаяж өөрсдөө цөм цөм хулгайлж авдаг аймшигтай луйварчин, эрүүгийнхэн.
    103.14.38.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Санаа 2018-05-26 02:00:08
    Угаасаа өр ТАВЬСАН, мөнгийг ҮРЭЭСЭН бүх хүн дээр арга хэмжээ авчихвал ард түмэн ойлгоно.Бичиж байгаа хүмүүс улсаа бодооч нам хэнд хамаатай юм
    66.181.191.224
    Мэдэгдсэн Хариулах
  • Бобо 2018-05-25 12:51:03
    Чимээ д иын хүү гаргаач чадахгүйдээ
    112.72.14.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Ан 2018-05-25 08:21:20
    Ман -ийн 2 сайд сайн ажиллаж бгаа энэ 2 сайд руу дайраад хол явахгүй АН
    182.160.1.224
    Мэдэгдсэн Хариулах
  • Tarav 2018-05-25 06:27:30
    MAN-iin ueiin EZ-iin usult chin OTolgoin hurinhu oriulalt ashigt maltmiin uniin usult bolohoos tednii sainiih bish.Harinch huvaaj idej duusgaad ur ehluulsen
    166.137.10.32
    Мэдэгдсэн Хариулах
  • ах 2018-05-25 05:38:36
    ИЛЖИГДОРЖ АСЕМ гэж хүүхдийн мөнгөөр тоглоо биздээ Төлүүлээ ч
    203.91.119.102
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-25 04:59:02
    16 онд та нар юунаас болз лааз өшиглөв тэр алдаагаа бод бод бод.
    122.201.21.214
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-05-25 03:33:51
    АДИЛХАН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНГУУД ӨӨР ЮМ БАЙХГҮЙ.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-05-25 02:58:46
    man in mangaruud onoodoriinhee margaash martdag malnuud yaj tor brih bedee ene 27 jild hen olon jil tor barilaadaa olonh boloogui an 4 jilruu hogoo buu tsachta ...
    103.26.193.170
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-25 02:51:05
    Зээл авсан аж ахуйн нэгжүүд байсаар байтал төр төлнө, төлсөн гэж яриад байгаагийн учрыг ер олохгүй юм аа. Эргэн төлүүлэх ёстой биз дээ.
    103.14.36.6
    Мэдэгдсэн Хариулах
  • mm 2018-05-25 02:47:20
    MAN han uursduu tsagaan tagtaa yumuu.28 jil yu hiisen beee.30 urhteil bolloo.huuchin vildver deer barag shine vildver nemsengvi...uu lusaa sain uhlaa.zarlaaa
    112.72.14.1
    Мэдэгдсэн Хариулах
  • Э 2018-05-25 02:38:31
    Өр тавих нь байж болох ч юу хийхээ төлөвлөөгүй байж зээл авчаад дараа нь юу хийх вэ гээд хоорондоо маргалдаж булаацалдаж үрэн таран хийсэн нь нам нэртэй бүлэг
    112.72.11.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-25 02:21:38
    ХҮРЭЛБААТАРЫГ АХ ДҮҮТЭЙГЭЭ НИЙЛЖ ГАЗАР НУТГИЙГ МИНЬ ХАРЬД ЗАРЖ МӨНГӨ ОЛООГҮЙ БОЛ БИ ЭНЭ ХҮНИЙГ ШҮТЭХ БАЙЛАА ГЭЖ.
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • uglug 2018-05-25 02:16:41
    yu unen ene Altanhuyag odoo yu bodoj hebtdeg ym bol ard nus nulimsaar hoolj baigaa hool Altanhyagiin bie shideg baigaa daa adgiin nobsh bol Altanhuag
    43.243.161.23
    Мэдэгдсэн Хариулах
  • Цааз 2018-05-25 01:58:51
    Идсэн завшсан хохироосон гээд л байна хэн ямар шийдвэр гаргаж тэр хохирол учирсан гэдгийг тогтоож үр дүнтэй хариуцлага тооцдог болмоор юм.Яг С-Араб, Хятад шиг. ...
    64.119.21.221
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-25 01:46:28
    МАНгаруудаа та нар ой санамжаа ямар амархан мартаж байнаа АН-н засаг барьсан 4 жилийн 3 жилд МАНгар сангийн сайдтай байсан шүү дээ тэр үед хэрэв АН буруу зүйл х...
    202.21.125.35
    Мэдэгдсэн Хариулах
    • Зангад 2018-05-25 02:04:54
      Ялгаагуй хулгайчууд наадуул чинь нам дагасан сармагчин минь, наадуул чинь яг адилхан хулгайч новшнууд vхснийг нь емеереев
      150.129.143.225
      Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-25 01:42:30
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    112.72.14.210
    Мэдэгдсэн Хариулах