“Моннис”-ийн Б.Чулуунбаатараа, тэвчээр нь барагдсан иргэд тэмцлийн хурц хэлбэрийг сонгоход бэлэн байна шүү
 Монголын толгой баячуудын эхний 25-д бичигддэг гэх “Моннис” группээс болж 150 гаруй айл өрхийн иргэдийн эрх зөрчигдсөөр олон жил боллоо.

Аргаа барж, тэвчээр нь алдарч бараг орох оронгүй болсон “тэнэмэл” иргэд удахгүй жагсаал цуглаан зохион байгуулж,  тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.

Тодруулбал, Нийслэлийн БЗД-ийн 14-р хороонд дахин төлөвлөлт хийхээр сонгогдсон “Моннис” группын охин компани болох “Моннис урбан девелопмент” ХХК 2013 оноос эхлэн 300 гаруй айлын орон сууц барих барилгын ажлаа эхэлсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч байр ашиглалтад оруулаагүй байгаа. Тухайлбал, тус компани анх сонгогдохдоо 14-р хорооны 100 гаруй айлын газрыг чөлөөлж, нийтдээ 12 га газарт дахин төлөвлөлтийн хоёр блокон орон сууц барихаар төлөвлөсөн байдаг.

Гэтэл бүтэн дөрвөн жилийн нүүр үзчихээд өдгөө 10 давхар ч хоёр хоосон блок баригдсан байдалтай байна.  Хэзээ ашиглалтад оруулж, ядарсан зүдэрсэн айл өрхүүдийн магнайг нь тэнийлгэж, сэтгэлийг нь амраахыг мэдэхгүй юм.

Газраа чөлөөлүүлж, түрээсийн орон сууцаар явж байгаа, мөн нийслэлээс хол газарт очоод гэрээ бариад амьдарч байгаа хэсэг хүмүүс нийлж нэгдэж, нэг хэсэг явсан. Олонх нь хөгшид байдаг болохоор байнга яваад, асууж сураглаад, шаардлага тавиад байх боломжгүй ч одоо урин дулаан цаг ирлээ уйгагүй явж сураглана даа гэсэн юм.  Тэдний хэлж буйгаар “Эхний ээлжинд энэ баруун талын байрыг нь ашиглалтад оруулж, энэ зургадугаар сард айлуудаа оруулна гэсэн. Гэтэл энэ барилга нь доторх засал чимэглэлээс өгүүслээд яагаа ч үгүй юм байна шүү дээ, бид орж үзсэн. Ингэж л биднийг хуураад байгаа муухай улс даа” гэсэн юм. Одоо бүр түрээсийн мөнгийг нь ч өгч чадахгүй луу унждаг болжээ. Ийм байдлаас болж түрээсийн байрнаасаа хөөгдөж гудамжинд гарсан өчнөөн хүн байгаа гэнэ. Мөн тохитой, дулаахан байранд орчихно доо гэж нүдээ чилтэл харуулдсан хөгшид байранд орж амжилгүй нас эцэслэсэн гэх мэт харамсалтай эмгэнэлтэй зүйлүүд гарсаар байгаа юм.
 
Засал чимэглэлийн компани нь ажлаа эхлээд хоёрхон хонож байгаа гэв

 

Ингээд өчигдөр дээрх компанийн барьж байгаа барилгыг зорилоо. “Нарантуул” захын ард буюу дүүргийн 14 хорооны хажууханд том ногоон хашаатай, хоёр өндөр дутуу баригдсан блокон байр сүндэрлэсэн харагдав. Цонхнууд нь онгорхой. Баруун талынхаа ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм болов уу гэмээр гаднах талыг нь янзалсан шинжтэй. Хашааны хаалганы гадаа очтол аюулгүй малгай өмссөн хэсэг залуус машин тойрчихсон инээлдээд зогсч байв.

Тэднээс энэ барилгын ажлын талаар тодруулахад “Бид засал чимэглэл хийх компанийн ажилчид нь байна. Ажлаа эхлүүлээд дөнгөж хоёр хонож байгаа. Зургадугаар сард айлуудыг оруулна гэдэг амжихгүй байхаа. Их удна, цаг хугацаа орно. Дараа жилийн зургадугаар сард оруулна гэж хэлсэн юм байлгүй дээ. Бүхэл бүтэн 150 гаруй айлын засал чимэглэл, өрөөний тусгаарлалт, шал цутгах гэх мэтээс өгсүүлээд их хугацаа орно. Харуул хамгаалалт болон ХАБ-ын инженертэй нь уулз. Бид нарийн ширийн зүйлийг нь мэдэхгүй” гэлээ.



Ингээд хаалттай ногоон хашааны цоожтой хаалгыг цохитол харуул нь гарч ирлээ. Учир явдлаа хэлтэл хаалгаа онгойлгож өгсөнгүй.  Дарга нь гадны хамаагүй гадны хүн оруулахыг хориглодог гэнэ.

Түүний ярьж буйгаар бол “Барилгын ажил явагдаж байгаа. Цаад талын барилгын засал чимэглэлийг хийж эхэлсэн удахгүй ашиглалтад оруулчих байх. Эхний ээлжинд энэ талбайн газраа өгсөн айлуудыг оруулна гэж яриад байгаа.ХАБ хариуцсан инженер нь байхгүй, цайндаа гарсан” гэв.

Гэвч нөгөө талын блокон байранд “Моннис Урбан девелопмент”-ийнхан өөрийн компанийн 125 ажилтнаа хямдралтай үнээр оруулахаар  тав гаруй тэрбумын урьдчилаа авсан бол газраа чөлөөлж өгсөн иргэдийг хөсөр хаячхаад байгаа.

Байрыг ашиглалтад оруулахгүй байгаа, олон жил ингэж царцааж байгаа шалтгааныг иргэд ойлгуулахдаа эдийн засгийн хүндрэл, төр засагтай холбож ойлгуулаад байгаа гэнэ. Улсаас их зүйл шалтгаалж байгаа гэх. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН засаг барьж байсан бөгөөд барилгын ажил нь гайгүй урагштай явж байсан. Харин МАН гарч ирснээс хойш ажил зогсчихсон мэт ярьж, ойлгох нэгэн цөөнгүй байгаа юм. Уг нь ингэж улстөржүүлмээргүй байгаа юм даа. Тэртээ тэргүй мөнгө ихтэй том групп байж ямар нэгэн асуудалгүй барилгаа бариулж дуусгаад айлуудыг оруулчихаж болно доо.  Гэвч яагаад ингэж удааширч  иргэдийг хохироосоор байгаа юм бэ.

Улстөр, эдийн засгийн хямрал гэгчид бүх буруугаа чихчихээд бусдын амь амьдралыг хумхын тоос мэт үзэж байгаа “Моннис” группын балагтай барилга хэзээ дуусах юм бэ.  



Тус барилгын захиалагч  “Моннис Урбан девелопмент”  компани бөгөөд захирал нь Урантулга гэж хүн байдаг юм. Мөн барилга дээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллуулдаг инженер Батболд тэргүүтэй хүмүүс ч өвөл зунгүй барилгын ажлаа явуулж байгаа гэж иргэдэд хэлдэг аж.

Тэгвэл жилийн дөрвөн улиралд цаг наргүй ажиллаж байгаа юм бол яагаад өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулчихаж болдоггүй байр юм бэ. Юун дээрээ гацаад байгаа юм бэ, яагаад ядарсан зүдэрсэн айл өрхүүдийг худлаа хэлж хулхидаж, газрыг чөлөөлж авчихаад дээрэлхэж байгаа юм бэ гэх зэргээр “ам” асуух олон асуулт байгаа юм. Тэвчээр нь барагдаж, ядарч зүдэрч яваа иргэд тэмцлийн хурц хэлбэрийг сонгоход бэлэн байна шүү.









О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dorj 2018-05-26 07:22:32
    monnisiin ariuntunglag gej har huuhen dandaa hudalaa yrina buh umiig bi medne gesen neg mal bna udahgui chukagiinhaa araas obdno shuu harj baigaarai iregdee
    122.201.21.194
    Мэдэгдсэн Хариулах
  • dorj 2018-05-26 07:18:08
    monnisiin zahiral chuluun baatriin bie ih muu baigaa gesen olon hunii nus nulimsand obdoj uheh gej baigaani ter shuu de oshoo ih um uznee chuka
    122.201.21.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Босоо Ганбаа  2018-05-25 01:54:57
    Ашиглалтад орвол алалцаж байгаад орно шүү тэгэхгүй бол ажилчдадаа өгөх гээд байна наад луйварчид чинв...
    66.181.160.101
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-25 01:41:01
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    112.72.14.210
    Мэдэгдсэн Хариулах