Нийслэлийн өмчит Их сургуультай болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр  МУИС-ийн Улаанбаатар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургууль нь 1992 онд технологийн сургууль нэртэйгээр байгуулагдаж 1995 онд Шинжлэх ухаан боловсролын сайд болон нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжаар Улаанбаатар хотын Их сургууль болон өргөжсөн байна. Харин 2010 оны Засгийн газрын тогтоолоор Улаанбаатарын их сургуулийг МУИС-ийн харьяанд нэгтгэжээ. Энэ нь нь тус сургуулийн үйл ажиллагааг доголдуулахад хүргэсэн төдийгүй МУИС-ийн Улаанбаатар сургууль хэмээн өөрчлөгджээ.

Мөн МУИС-ийн удирдах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 04 болон 05 тоот тогтоолоор тус сургуулийг бүхэлд нь задлах, удирдлага, санхүүгийн хувьд шууд зогсоож, салбар нэгжүүдийг тараах шийдвэр гаргасан байна. Одоогоор тус сургууль нь Технологи, Нийгмийн ухаан, Хэл зохиолын үндсэн Факультет, мэргэжлийн 11 тэнхимтэй бөгөөд  150 гаруй багш, 50-иад ажилтан ажиллагсад, 2000 гаруй оюутан сурагчтай үйл ажиллагаа явуулдаг  бөгөөд сургуулиа улам өрөгжүүлэн, нийслэлийн нэрэмжит сургууль болох хүсэлтээ сургуулийн хамт олон хотын удирдлагуудад илэрхийлжээ. Тиймээс тэдний хүсэлтийн дагуу энэхүү сургуулийн бааз суурийг түшиглэн нийслэлийн өмчит Улаанбаатар их сургуулийг байгуулахаар судалж, нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулаад байгаа юм.

Өнөөдрийн уулзалтаар тус сургууль нь хотын нэрэмжит сургууль байхаас гадна, нийслэлд шаардлагатай байгаа мэргэжилтнүүдийг бэлтгэдэг, нийслэлээс хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн туршилт,  судалгааг хийдэг байхаар  санал  солилцоо. Уулзалтын үеэр Улаанбаатар их сургуулийг нийслэлийн өмчит  Их сургууль болгох ажлыг зохих хууль, дүрмийн дагуу шийдвэрлэнэ гэдгээ хотын дарга мэдэгдлээ,
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.