Терроризмын хэрэгт буруутган найман хүнийг цаазалжээ
Хятадын Засгийн газар терроризмын хэрэгт буруутган найман хүнийг цаазалжээ. Энэ тухай Хятадын төрийн мэдлийн “Синхуа” агентлаг  Шинжаан Уйгарын Автономит улсын иргэдийн мэдээлэлд тулгуурлан уламжиллаа.
 
Цаазын ял сонссон эдгээр гэтм этгээдүүдийг гурвыг нь 2013 оны аравдугаар сард Бээжин хотын Тяньанмины талбай руу машинтай дайрч орсныхоо дараа дэлбэлсэн гэх хэрэгт буруутган дүүжилж хөнөөсөн байна.
 
Тяньанмины талбайд болсон эл халдлагын үеэр гэмгүй хоёр жуулчин болон гурван гэмт хэрэгтэн амиа алдаж байжээ. Улмаар, Хятадын засгийн газар энэ хэрэгт Уйгарынн салан тусгаарлагчдыг буруутгаж байв. Үлдсэн таван гэмт хэрэгтнийг 2013 онд Уйгарын Аксуд болсон цагдаа нарын эсрэг халдлага, террорист бүлэглэлийг удирдан зохион байгуулсан болон 2011 болон 2013 онд болсон цагдаа нарын эсрэг алан хядах ажиллагаанд оролцсон хэрэгт буруутган тус тус цаазалсан байна.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.