Улаанбаатарт 26-28 хэм дулаан

-Өнөөдөр баруун аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна-
 

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр, баруун болон төвийн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Увс нуур болон Их нууруудын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар 6-11 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчимоор 18-23 градус,  Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр,  зарим үед секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 26-28 градус дулаан байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.