Цагдан хорих ангид хүн үхэх ёсгүй
Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд асан С.Баярыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хорьсноос хойш 43 дахь хоног дээрээ биеийн байдал эрс муудаж, өчигдөр үдээс хойш Улсын хоёр дугаар эмнэлэгт хүргэгдлээ.

Түүнийг Оюутолгойн 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэгт сэжиглэн саатуулаад буй.
Түүнтэй хамт мөн тухайн үед өндөр албан тушаал хашиж байсан хэд хэдэн хүнийг цагдан хорьсноос нэгийг нь биеийн байдлыг нь харгалзан үзэж батлан даалтад гаргасан юм.
Тэгвэл одоо хоригдож байгаа эрхмүүдийн өмгөөлөгчид удаа дараа мэдэгдэл хийж “Гэмт хэрэгт холбогдуулан биш, улстөрийн зорилгоор залхаан цээрлүүлэх маягаар эдгээр хүмүүс тамлаж бах таваа хангаж байгаа хууль хяналтынхан болон эрх баригчдад хэлэх үг алга. Батлан даалтад гаргаад гадуур байцаалтаа үргэлжлүүлье гэхээр дахин гэмт хэрэг хийж магадгүй хэмээн хардаж хорих хугацааг нь сунгаад байна. Хүний эрхийг ноцтой зөрчөөд байна” гэсэн гомдлыг удаа дараа холбогдох газруудад нь гаргасаар байгаа юм.

Уг нь хууль хяналтынхан чиг үүргийнхээ дагуу шалгаж болно, гэхдээ цээрлүүлж болохгүй. Шийтгэж болно, харин хэлмэгдүүлж болохгүй, зөвхөн нотол ердөө энэ зарчмаар ажлаа хийх ёстой юм шүү.

Нөгөөтэйгүүр Цагдан хорих байранд хүн үхэж ёсгүй юм шүү. Манайханд гашуун үнэн байгаа.

Баримт бичихэд, 2014 оны тавдугаар сарын 13-нд Газрын тосны дарга асан Д.Амарсайхан цагдан хорихын байранд нас барсан харамсалтай хэрэг гарч байсан. Талийгаачийг мөн л авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж, удаан хугацаанд хорьсны улмаас зүрх нь гэнэт хаагдсан гэх шинжилгээний дүгнэлт гарсан байдаг юм. Түүнийг нас барахаас өмнөх өдөр нь өмгөөлөгч нь очиж уулзаад биеийн байдал нь муу байна гээд маргааш нь батлан даалтад гаргахаар прокурор, шүүхийн байгууллагад хандаад явж байх зуур амиа алдсан байдаг юм. Үнэхээр харамсалтай.

Яг ийм муухай замаар дээрх хүмүүсийн амь насанд аюул учруулж болохгүй ээ. С.Баярын хувьд үе мөчний тулуй өвчин нь хүндэрч явж чадахаа болилоо гэх тайлбарыг өмгөөлөгчид нь хэлээд байхад яагаад батлан даалтад гаргачихаж болдоггүй юм бэ. Бүр сүүлдээ амь нас, эрүүл мэнд нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэхээр яаралтай арга хэмжээ авч байгаа юм бишүү. Хүний эрх, эрүүл мэнд талаас нь ч энэ ноцтой зөрчил болно гэдгийг ХЭҮК-ийнхон хэлээд байсан юм.

Гэм буруутайг нь шүүхээр тогтоогоогүй байхад ингэж тамлаж “яллаж” хатуу хандаж болж байгаа юмуу. Ерөнхий сайд асан С.Баярын хувьд шалгуулах явцдаа ямар нэгэн хууль дүрэм зөрчсөнгүй. Элчин сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан. АТГ-аас дуудсан цагт нь очиж мэдүүлгээ өгсөн, цагдан хоригдсон тэрбээр өдийг хүртэл ямар нэгэн байдлаар хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийсэнгүй, захиа илгээсэнгүй, эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэхийг нь хүссэнгүй, батлан даалтад гаргасангүй.  Ийм хүнд энэрэнгүй хандаж болдоггүй хууль хяналтынхан уу даа. Чангална, чангална гэхэд арай л чанга хандаад байх шиг.

Яагаад өнөөдрийг хүртэл 2008-2012 оны парламент, Засгийн газрын гишүүд энэ хүмүүсийн төлөө дуугарахгүй, явахгүй байгаа юм бэ. АН-ынхан л гишүүдийнхээ төлөө дуугарч байгаа ч амжилт олохгүй байх шиг.
 
Хоригдож байгаа Сангийн сайд асан С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон “С.Баярцогт дахин гэмт хэрэг үйлдэх гээд бна" гэдэг үндэслэлээр үргэлжлэн 30 хоног хорихоор болов.  2008-2012 оны парламент, Засгийн газрын гишүүд дуугарахгүй байна. Цаашид том төсөл хөдөлгөхдөө АТГ, прокуророос зөвшөөрөл авах ёстой бололтой.Буруу жишиг тогтов” гэж ярьсан юм. Тухайн үед Оюутолгойн гэрээг үзэглэхэд хамт, Сангийн яамыг нь удирдаж байсан хүний хувьд буруудаад байгаа.
 
Ерөнхий сайд асан С.Баяр олон Засгийн газар дамжиж, он удаан жил яригдсан Оюутолгой төслийг хөдөлгөсөн хэмээх алдрын эзэн тэрбээр өөрөө уг төслийг хөдөлгөсөндөө бахархдаг гэж ярьж байсныг тод санаж байна. Харин Монголд ашигтай байсан уу, ашиггүй байсан уу гэдгийг цаг хугацаа харуулна гэж ярьж байсан удаатай.
Ямартаа ч хоригдож байгаа нэрээр хүний эрүүл мэнд, амь нас хохирох ёсгүй юм шүү, хууль хяналтынхаан.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Po 2018-05-26 01:21:38
    Ene hun sullagdwal ard tumen chin bosoh bailgui de
    112.72.11.107
    Мэдэгдсэн Хариулах
  • 11111 2018-05-25 09:39:38
    Туруу булчирхайг нь авчихаач, эсвэл нээрээ шээсний хучилдээ тулэгдээд явж байг уу?
    27.123.214.126
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-25 04:05:08
    Төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй. О.Сайхан гуй чи хамт очиж хэвтээч
    124.158.113.11
    Мэдэгдсэн Хариулах
  • Nogoon malgaitnuudaa sons 2018-05-25 01:01:24
    Yasan ih hun uhuuleh durtai NOGOON MALGAITNUUD VE!!!! 37 ONRUUGAA BUTSVAL uchiggui hun alah huuruuduu ta nar.
    66.181.186.170
    Мэдэгдсэн Хариулах
  • НрогшшPaolo 2018-05-25 00:19:57
    Гэм буруутай нь тогтоогдоогуй байхад хунийг хорьж болдог юмуу энэ шинэ уеийн хэлмэгдуулэлт яваад бна аа харин гавьяа байгуулсан ЕС шуу монголыг ОТ тэжээж бна шу...
    73.3.222.186
    Мэдэгдсэн Хариулах
  • bold 2018-05-24 17:28:56
    shiitgej bolno xelmegdvvlj bxgvi gej yu gesen vg be Ene bolon nögöödvvl ni mongoliin ard tvmnee shiitgeed xelmegdvvleed ör shirend oruulaa biz dee iimerxvv...
    93.221.180.34
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-24 17:02:39
    хорих хэрэгтэй, гэмт этгээд шдээ
    202.9.41.229
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-05-24 12:50:18
    Цагдан хорих ангид хүн үхэх ёстой. Мөнгөгүй бол эмнэлэгт эдгэрнэ гэж очоод улам үхлээ ойртуулаад байгаа шүү дээ.
    150.129.140.168
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-05-24 07:04:21
    Эх орноо гэх сэтгэлгүй хувиа бодсон сүгнүүд ингэж арчаагаа алдах гэж.мөрөөрөө явах чинь яасым.Солонгосын эмэгтэй ерөнхийлөгч асан ингэж гоншигнохгүй байгаа биз...
    27.123.214.102
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-05-24 06:46:50
    Баяр ард түмнээс хулгай хийсэн эх орноо зарсан хүн . Энэ гэмт хэрэг нь тодорохой байхад үхэх ч багдана. Ийм хүн хаана үхэх нь ямар хамаа байна.
    150.129.143.51
    Мэдэгдсэн Хариулах
  • Догоо  2018-05-24 05:22:10
    Харамсалтай зүйл битгий хийгээрэй хууль хяналтынхаан
    66.181.160.101
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2018-05-24 05:10:14
    гаргаач дээ Яршиг зүгээр болимоор юмаа худлаа шуугианаар хүн хорих ямар хэрэг байна
    103.229.121.138
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-24 04:55:58
    манайх ч энэ тал дээр Манжийн үеийнхээсээ ялгаагүй байгаа шүү.Хүнийг хорьж байгаад байцаалт авч болно.Гэхдээ гэм бурууг АТГ,Цагдаа ,Прокурорууд тогтоочихдоггүй ...
    202.5.194.26
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-24 04:30:06
    ЕС байхдаа яасан пээдгэр байлаа даа. тэрнийг нь бодохоос өрөвдөх гэсэн ч болохгүй л байна даа.
    112.72.14.116
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-24 04:17:12
    Буруутайд тооцогдоод ял авбал өвчний нэрээр гараад ирэх байх даа. Ер нь яах гэж хорьсон юм.
    122.201.19.99
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-24 04:13:39
    Irgeded huuli adilhan uilchleh estoi bishu. Tegvel horigdoj bgaad uvdsun buh humuusiig 2 emnelegt hevtuulj emchluuleech ted ch bas mongol ulsiin irgen
    77.218.244.113
    Мэдэгдсэн Хариулах
  • muu 2018-05-24 03:56:37
    Humuus bas yadraad zondoo uhej bnoo
    27.123.214.107
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-05-24 02:48:59
    hamgin chuhal bol eruul mend shuudee hun chagdan horiod eruul mendeeree hohirson hohirolig hen ch haanaas ch nohoj olj avch chagahgui shuudee togtoogdoogui he...
    64.119.19.214
    Мэдэгдсэн Хариулах
  • ннн 2018-05-24 02:45:06
    Гадуур байцаахаар дахиад гэмт хэрэг хийнэ гэсэн, аюултай этгээдүүд шэсэн шүү
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-24 02:38:27
    Пиарчин тэнэг цагдаа нар их байгаагийн илрэл алива зүйл ил тод шударга байхдаа л зөв байдаг. Тархи толгойгоо ажлуулж ажил хиймээр л бна. Даалгавар авч болон зөв...
    183.177.98.182
    Мэдэгдсэн Хариулах
  • Sullaj herhew ch bolohgui !!! 2018-05-24 02:13:38
    Sullah yum bol hiisen buhii; bulhaigaa nuun daldalj awsan awilga ul hodloh horonguudee bugdiig ni ah duu hamaatan sadanruugaa shiljuulj bas l huuli bus zuil hii...
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Галмандах  2018-05-24 02:03:18
    Арай л аймар авралгүй эмчилгээгүй харанхуй дарангуйлсан бүдүүлэг нийгэмд хүн ард нь амьдраад байгаа юм бишүү, цагдан хориход өчнөөн хүн үхсэн байхыг үгүйсгэхгүй...
    66.181.160.101
    Мэдэгдсэн Хариулах
  • 555  2018-05-24 01:35:51
    Суллаачэээ
    45.117.35.15
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-24 01:23:37
    Суллаад, гадуур байцааж болно ш дээ. Хүний амь нас чухал шүү. Амьддаа бие биенээ хайрлая.
    103.229.177.3
    Мэдэгдсэн Хариулах