Ачаа, бараа түгээлтийн машинуудыг 01.00-07.00 цагийн хооронд явуулах санал гаргав

НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан  09:30 цагт  78 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагааны мэдээлэл, Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах талаар авах арга хэмжээний тухай, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай /Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ/, Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай /Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс -Нисэх дэх цагдаагийн бичил хэсгийн байрны асуудал/, Итгэлцүүрийг хэрэглэх бүс, дэд бүсийг тогтоох тухай, Ой тэмдэглэн өнгөрүүлэх, Үнэлгээний хороонд ажиллах иргэдийн төлөөллийг батлах тухай болон Төрийн шагналд тодорхойлж уламжлах тухай гэсэн нийт 10 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу хуралдааны эхэнд Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагааны мэдээллийг  НХХААГ-ын дарга Д.Баянбат танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа  Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын 73.8 хувь буюу 104477 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байдаг бөгөөд 63.9% нь жилийн турш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотод 2017 оны байдлаар 430 гаруй хүнсний үйлдвэр, цех жилийн турш идэвхтэй үйл ажиллагаа явуулж, 11000 орчим хүн ажиллаж байгааг дурдаад Нийслэлд эрчимжсэн мал аж ахуй болон газар тариалан, жимс жимсгэнэ, төмс хүнсний ногооны чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил болон хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрөө танилцуулж, эх орны хөрсөнд ургасан экологийн цэвэр чанартай бүтээгдэхүүнийг Нийслэлчүүдэд хүргэх зорилго тавин ажиллаж байгааг дурдлаа.  

Танилцуулгатай холбогдуулан тэргүүлэгчид асуулт асууж, санал гаргалаа. Тэргүүлэгчдийн зүгээс Зүүн бүс буюу Налайх дүүрэгт баригдахаар төлөвлөгдсөн Малын худалдааны төвийг Налайх дүүргээс цааш гаргахыг үүрэг болгож, Нийслэлд ХХААГ гэж байхад түүнтэй зэрэгцэн чиг үүрэг нь давхардсан гэмээр Нийслэлийн Захирагчийн албанд Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс байдгийг эргэн харах, шаардлагатай бол татан буулгах, Хүнс хөдөө аж ахуйн салбарт Шинжлэх ухааны ололт амжилт, инновацийн бодлогыг тусгах чиглэлээр үүрэг даалгавар өгч, дараагийн Тэргүүлэгчдийн хурлаар эдгээр шаардлагын дагуу танилцуулга мэдээллээ бэлтгэж оруулж ирэхийг үүрэг болголоо.
 

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах талаар авах арга хэмжээний тухай танилцуулга мэдээллийг НИТХ-ын даргын зөвлөх, "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассиоцацийн тэргүүн" С.Энхтөр хүргэлээ.
 


Тэрбээр НИТХ-ын даргын дэргэд замын хөдөлгөөнийг бууруулах чиглэлээр байгуулагдсан Эрдэмтдийн зөвлөлөөс хийсэн судалгааны үр дүнг танилцууллаа. Тухайлбал,  томоохон замын уулзварууд дээр Шар дөрвөлжин буюу yellow box-ийг хэрэгжүүлэх, ингэснээр уулзвар дээрх түгжрэл 90%, уулзвар хүртэлх ачаалал 0,5%-аар  нэмэгдэнэ гэсэн судалгааг хийсэн байна. Мөн ачаа түгээлтийн болон бараа түгээлт, таталтын дунд, том оврын автомашинуудыг өдрийн цагаар бус, замын хөдөлгөөний эрчим буурсан шөнийн  01.00-07.00 цаг болгох саналыг гаргасан байна. Түүнчлэн замын хөдөлгөөний түгжрэлийн тухай мэдээллийг богино долгионы FM радиогоор жолооч нарт хүргэх, авто зогсоолын асуудлыг шийдвэрлэх гарцын талаар мэдээлэл хүргэлээ.

Тэргүүлэгчид ЕБС-ийг автобустай болгох, Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, орон сууцны дунд замын орц гарцыг хаасан хашаа хайсыг буулгаж замыг чөлөөлөх, тодорхой цаг хугацаанд урсгалыг нэг чигийн болгох, ЕБС-уудад замын хөдөлгөөний чиглэлээр хичээл сургалт явуулах, жолооны курсуудын сургалтад замын хөдөлгөөний соёлын талаарх мэдээлэл өгөх, нийтийн эзэмшлийн талбайг сайн дураараа зогсоол болгон ашиглаж байгаа иргэд аж ахуйн нэгжид хариуцлага тооцох  зэрэг зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгож, НИТХ-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл, НЗД-ын захирамжаар байгуулсан ажлын хэсэг хамтраад 7 сарын 01-ны дотор түгжрэлийг бууруулах Дэд хөтөлбөрийг боловсруулж, тэргүүлэгчдийн хурлаар батлуулах, Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах талаар авах арга хэмжээг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод  Хурлын тогтоолоор даалгалаа.  

Эдгээр хоёр асуудлыг шийдвэрлэснээр үдээс өмнөх Тэргүүлэгчдийн хуралдаан түр завсарлалаа.

 НИТХ-ын ХМОНХТ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • uls 2018-05-24 09:14:43
    ene shiidver gargaj baigaa humuusiig uursdiig ni shunu ajilluulah estoi
    182.160.2.78
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-05-24 06:26:09
    ene Enhtor erguutchihsen yum baihdaa. Arhi zardag APU ,MCS 2 l shono doloor arhi zaraad yavdag yum baigaa biz. oor haranhui shono yamar zah, delguur hudaldaanii...
    27.123.212.135
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-05-23 14:40:25
    achaa baraag aguulahaas gargah mashind achih, huleen avah geed buten system baigaa. iluu tsagiin mongiig ni hen toloh ve? kompaniud dampuurna daa
    112.72.14.128
    Мэдэгдсэн Хариулах
  • varane 2018-05-23 13:27:24
    Хэзээ ч биелэхгүй тэнэг санал гаргадаг.01-07 цагт хэн бараагаа хүлээгээд дэлгүүр дотроо сууж байдаг юм. Шөнө хулгайч дээрэмчдийн олж болох биз.
    66.181.178.70
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-23 12:13:58
    механизмуудыг бас хамруулна биз дээ.
    150.129.140.210
    Мэдэгдсэн Хариулах