Архангай бөхчүүд урлагийн тоглолт хийнэ
Архангай аймгийн улс, аймгийн алдар цолтой хүчит бөхчүүд энэ сарын 25-нд “Арын хангайн түрлэг” нэртэй дуун цэнгүүн зохион байгуулахаар болжээ.

Тоглолтонд Дархан аварга Г.Өсөхбаяр,  улсын аварга, Ч.Санжаадамба, арслан Д.Мөнх-Эрдэнэ, Р.Пүрэвдагва, гарьд Д.Рагчаа, харцага Г.Батбаяр, М.Бадарч, улсын начин Л.Шинэбаатар, дүү А.З Л.Отгонбаатар, Д.Алтаншагай, В.Мишигдорж, В.Нэргүйбаатар, Ц.Н А.Мөнхболд, С.З А.Ихбаяр зэрэг алдар цолтой бөхчүүд оролцох бол урилгаар А.Ж Д.Самбуу МУГЖ Г.Равдан, Т.Ариунаа, С.Эрдэнэцэцэг, Г.Ариунбаатар, С.Баттулга, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид, Тайхар нэгдлийн уран бүтээлчид оролцох ажээ.

Энэхүү тоглолтоос орсон орлогоор ид барилдаж байгаа бөхчүүдийнхээ бэлтгэл сургуулилтанд дэмжлэг үзүүлэх, Архангай аймгаас төрөн гарсан ширэн зодогны ширээс атгаж байсан ч одоо хүнд хэцүү амьдарч байгаа бөхчүүддээ бодит тусламж үзүүлэх, сүүлийн жилүүдэд манай улсад хурдацтай тархаж байгаа Дауны синдром, Аутизмтай хүүхдүүдийн нийгмийн харилцаа, бие бялдарын хөгжил, гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм байна.

О.Сайхан
Оллоо.mn 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Xa xa  2018-05-23 16:06:48
    Барилдаж мөнгө олохгүй болохоороо дуулж мөнгө олох нь дээ
    23.242.16.30
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-23 12:56:24
    boxchuud er ny duulaad l nair naadam xesej ideed yavdag xaashaa xumuus ve
    98.228.96.94
    Мэдэгдсэн Хариулах