Эрүүл мэндийн хичээлийг ирэх намраас эхлэн шинээр заана
Эрүүл мэндийн хичээлийг тусгай багш бэлтгээгүй, дээр нь хүүхдэд нэмэлт хичээл оруулж хэт их ачаалал өгч ядраахгүйн тулд Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрөөс хассан байсан юм. Харин ирэх намраас эхлэн энэ хичээлийг дахин оруулахаар болжээ.

Гэхдээ, тусгай цаг нэмэлгүйгээр хичээлийн агуулгыг заах юм байна.
 
Мөн боловсон хүчний тал дээр өмнө нь бэлтгэгдсэн ганц багш нь жирэмсний амралтаа аваад явчихдаг гээд асуудал үүсдэг учраас энэ жил нэг сургууль дээр 2-5 багшийг нөөц хэлбэрээр бэлтгэх юм байна. Эрүүл мэндийн хичээлийг зургаан агуулгатай байлгахаар ажлын хэсгийнхэн ярилцаж байгаа аж. Үүнд, осол гэмтэл, хоол тэжээл, нөхөн үржихүй, жендэр гэх мэт. Цаашид 1-3 дугаар ангид нь буюу бага насанд тохирсон агуулгаар эрүүл мэндийн хичээлийг заах чиглэл баримталж байгаа гэнэ. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-05-24 16:01:38
    монгол хэлээ олигтой болго. буга+ын = бугийн буг+ын =бугын аль нь бэ?
    150.129.140.168
    Мэдэгдсэн Хариулах