Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн цэцийн нэр бүхий гурван гишүүнийг томилуулахаар хүргүүлсэн саналыг хэлэлцлээ.
Үндсэн хуулийн цэцийн гишүүний эрх нь дуусгавар гурван гишүүний оронд Г.Туулхүү, Ц.Нанзаддорж, Б.Буяндэлгэр нарыг томилуулах хүсэлтэй байгааг ЕТГ-ын дарга З.Энхболд танилцууллаа.
Нэр дэвшигчдийн хувьд төрийн албанд олон жил ажиллаж байсан төдийгүй хамтдаа ч ажиллаж байсан тохиолдол бий. Тиймээс УИХ-ын гишүүд цаашид Зарчимтай зөв шударга ажиллахыг хүсч, олонхийн саналаар дэмжлээ.
Ийнхүү Үндсэн хуулийн цэцэд АН-ын гишүүд төвхнөх нь тодорхой болов.
О.Сайхан
olloo.mn