Гурван яам, дөрвөн аймгийг шилдгээр тодруулж, 10 сая төгрөгөөр урамшуулав

Засгийн газар 2017 үйл ажиллагааны үр дүнг үнэлж, бусдаасаа өндөр үнэлгээ авсан гурван яам, таван аймгийг шагнаж урамшууллаа. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт, шилэн данс, хэрэглэгчийн үнэлгээ зэрэг 11 үзүүлэлтээр яам, аймгуудын ажлыг дүгнэжээ.

Өндөр үнэлгээ авсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Өмнөговь, Дорнод, Орхон, Дархан-Уул аймаг болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар тус бүрт 10 сая төгрөгийн урамшуулал олголоо.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шилдэг яам, аймгийн удирдлагуудад шагнал гардуулж баяр хүргэж үг хэлэхдээ,

- Засгийн газар 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарласантай холбогдуулан шагнал, хариуцлага хоёрыг хамт ярих ёстой гэж үзэн хангалтгүй үнэлгээ авсан хоёр яам, хоёр аймгийн холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэлээ.

Засгийн газар 2017 онд эдийн засгийг богино хугацаанд сэргээх, өсөлтийг бий болгох, хугацаа тулсан өр, төлбөрийг барагдуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх, банк, санхүүгийн тогтолцоог эрүүлжүүлэх, ахмад настан, нийгмийн хамгаалал зайлшгүй шаардлагатай иргэдэд төрийн халамж үзүүлэх, сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах зэрэг асуудалд гол анхаарлаа хандуулан ажилласан бөгөөд манай улсын эдийн засагт олон эерэг өөрчлөлтүүд гарлаа.

2018, 2019 он бол их бүтээн байгуулалтын жил байх төдийгүй бидний иргэддээ амласан амлалтаа биелүүлэх чухал цаг хугацаа юм. Иймд цаг алдалгүй томоохон бүтээн байгуулалтын ажлаа хийж айл өрхийн амьдралд үр  өгөөжийг нь хүргэх нь гол зорилго болж байна гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Шилдэг яам, аймгийн шагналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нар гардууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • наран 2018-05-24 03:08:03
    Төрийн байгууллагыг төсвийн мөнгөөр шагнадгийн утга нь юу вэ?
    112.72.14.209
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-24 02:26:00
    Шагнал, шийтгэлийг 2017 оны сүүлийн 3 сар биш эхний 9 сард нь сайд байсан хүмүүс
    202.179.31.125
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-23 13:12:47
    энэ гурван яам шалгарах нь зевее емнех оноос ер ажилгуйдэл гэмт хэрэг ессен ийм амжилт гаргасан яамд шагнуулалгуй яахав
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • irgenn 2018-05-23 11:33:23
    hun am tsootei, uul uurhai buhii aimguud bnoooo
    202.21.116.66
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-05-23 10:30:20
    niisleliin ajil shildeg gedeg sonin yumaa!!! irgedeesee asuuval heleed ugnu duu
    202.21.118.174
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-23 10:12:48
    ерийн хэмжээ ажилгуйдэл гэмт хххххэрэгггггг
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2018-05-23 09:37:11
    Hoh ineed hureed baihiin. Shildeg uamuudtai sumtai bol dagaad niigem amdral n saijirmaar umaa. Getel uduural humral n deed tsegtee tulaad delberhed oirhon baiha...
    175.206.180.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн  2018-05-23 09:12:16
    Хууль зүйн яам авлигаараа шилдэгээр шалгарсан уу ажлаар бол хамгийн муу Монголд хууль ёс завхарсан хулгай дээрэм хүчин гэмт хэрэг ихэссэн ш дээ Е сайдаа
    202.179.31.39
    Мэдэгдсэн Хариулах