Улаанбаатар хот шилдгээр шалгарлаа

Засгийн газраас өнөөдөр 2017 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлэн бодитой шинэ бүтээн байгуулалт өрнүүлснийг өндрөөр үнэлэн Улаанбаатар хотод Засгийн газрын батламж гардуулав.

Засгийн газрын 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, МУ-ын эдийн засаг, нийгэмд 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, эдийн засаг нийгмийн хөгжлийн үзүүлэлт, шилэн данс, хэрэглэгчийн үнэлгээ зэрэг 11 үзүүлэлтээр яам, аймгуудын 2017 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлж, бусдаасаа өндөр үнэлгээ авсан гурван яам, таван аймгийг шагнаж урамшууллаа.

Улаанбаатар хот, Өмнөговь, Дархан-Уул, Орхон, Дорнод аймгууд, ХЗДХЯ, ХНХЯ, Сангийн яамууд Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн 2017 онд нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлж, шилдгээр шалгарсан юм.

Шагнал гардуулах ёслолын үеэр МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шагнал хүртсэн та бүхэндээ баяр хүргэе.  Засгийн газар 2018 оныг хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан шагнал, хариуцлага хоёрыг хамт ярих ёстой гэж үзэн үйл ажиллагааны үр дүнгээрээ хангалтгүй дүн авсан хоёр яам, хоёр аймгийн холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг үүрэг болгоод байна. Засгийн газар 2017 онд улс орныхоо эдийн засгийн сэргээж, өсөлтийг бий болгох, хугацаат өр төлбөрийг барагдуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх, банк санхүүгийн тогтлолцоог эрүүлжүүлэх, ахмад настан, нийгмийн хамгаалал зайлшгүй шаардлагатай иргэдэд төрийн хангамж үзүүлэх, сахилга хариуцлага, дэг журмыг сахиулахад гол анхаарлаа хандуулан ажилласан. Манай улсын эдийн засагт олон эерэг өөрчлөлтүүд гарлаа. 2018, 2019 онууд их бүтээн байгуулалтын жил байх төдийгүй бидний иргэддээ амалсан амлалтаа биелүүлэх чухал цаг хугацаа юм. Иймд цаг алдалгүй томоохон бүтээн байгуулалтын ажлаа хийж, айл өрх бүрт үр өгөөжийг нь хүргэх нь бидний гол зорилго. Цаашид хүрсэн амжилтаа улам бататган ажиллахыг хүсье” хэмээлээ.

“НИТХ-ын 2016 оны тогтоолоор батлагдсан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 288 ажлыг тусгаж шат дараатайгаар хэрэгжүүлэн ажиллаж бафйна. 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрхзүйн шинэтгэлийн жил” болгон зарлаж нийслэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нийслэлийн иргэд хотдоо тав тухтай амьдарч, ажил хөдөлмөртэй байх нөхулийг бүрдүүлэн, амжиргааны төвшинг дээшлүүлэхэд гол зорилтоо болгож, хотын хөгжлийг шинэ шатанд гаргаж, бүх шатны шийдвэр гаргах төвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлуудад анхаарлаа хандуулж, хөрөнгө хүчээ төвлөрүүлэн ажиллсан. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, зорилт амжилттай биелэгдлээ гэдгийг та бүхэнд тайлагнаж хэлэхэд таатай байна. Нийслэлийн төсвийн орлого 19.3 тэрбум төгрөг буюу 102.7 хувиар даван биеллээ. Үүнээс хотын орлого 21.5 тэрбум төгрөгөөр буюу 104 хувиар даван биёлсэн. 2017 онд нийслэлд 340 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийснийг хэлэхэд таатай байна. Энэ оныг НЗДТГ-ын зүгээс иргэдийн оролцоотой амьдрах орныг сайжруулах жил болгон зарласан. Амьдрах орчин гэдэгт сургууль, цэцэрлэгээс авахуулаад ногоон байгууламж, дэд бүтэц, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг ажлууд ч багтаж байгаа юм. Мөн 2018 онд Улаанбаатар хот концессын өр төлбөргүй болж чадсан. Эдийн засгийн хувьд эерэг үзүүлэлтүүд гарч, иргэдийнхээ аж амьдралыг тэтгэх, амьдрах орчныг сайжруулахын төлөө хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх боломж гарч байна гэж бид бүхэн харж байна. МУ-ын ЗГ-аас 2018 оныг хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайдын албан даалгаварын хэрэгжилтийг эрчимжүүлэн, нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны ажилтан, албан хаагчид, шудрага ёс, хууль дээдлэх зарчим баримтлан төрийн албан хаагчийн ёсзүйн хэм хэмжээг чанд сахиж, улс төрөөс ангид мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн зорилт үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах болно гэдгийг энд онцолж байна. Та бүхэн ажлын амжилт хүсье” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлсэн үгэндээ дурьдлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн  2018-05-24 05:18:29
    МАН -ын Сонгуулийн штабыг удирдсан гэж шагнаж байгаа юм биш үү ичхгүй унах нүхээ малтаж байнаа Е сайдаа танд л хотын хөгжил сайн сайхан харагдаад байгаа юм бна ...
    202.179.31.39
    Мэдэгдсэн Хариулах
  • санаанд багтахгүй байна. 2018-05-24 02:14:04
    Хийсэн юм чинь нүдэнд харагдахгүй байна ш дээ. Хүрэлсүх ээ, чи амь насаа хайрлахгүй тэмцэнэ гээд байсан, ингэж хайрлахгүй тэмцэж байгаа юм уу?
    103.26.194.77
    Мэдэгдсэн Хариулах
  • Хахаха 2018-05-23 16:07:25
    Пуоахаха энэ 60ынхан чинь ёстой нэг улаахгүй авдаг нөхдүүд юмаа? Энх60лд авилгалтай тэмцэнэ гээд өмнөх онигооны инээдэм дуусаагүй байхад
    66.181.177.28
    Мэдэгдсэн Хариулах
  • Зайл 2018-05-23 15:13:05
    Өвөлдөө утаанд угаартаад зун бохирын өмхий үнэрт
    64.119.16.16
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-23 14:49:17
    Энэ улс төрчид ичиж амьдармаар юм. Үзээгүй юмаа үзэж байна
    66.181.170.229
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2018-05-23 14:46:36
    Udaj zugeer az jargalgui UB amdruulahgui hajuugaar n doromjlood zevuu hurgemeer reklam hiigeed unendee setgel zuigeer hurtel oroldood baihiin.
    175.206.180.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2018-05-23 14:34:14
    Umhii nagaaraar utsan gej shildeg bolj bga ymuu
    66.181.161.80
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-23 14:02:47
    аз жаргалтай улаанбаатар эссэ бичлэгийн уралдаан гэж л энийг хэлэх байхдаа
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • bs 2018-05-23 14:02:35
    Maniusig doromjlod bgamu hasha in
    66.181.176.230
    Мэдэгдсэн Хариулах
  • asd 2018-05-23 12:42:05
    bitgii erguut
    45.117.35.3
    Мэдэгдсэн Хариулах
  • уб юу хийсэн бэ  2018-05-23 12:30:13
    ямар юм хийсэн юм бэ энэ худлаа 92 компан лицинз хурааж маш олон хүн хоолгүй бологсон өөрийн найз нөхөр бол сэргээж байгаа ийм л байна
    202.21.113.110
    Мэдэгдсэн Хариулах
  • УБ-ын иргэн 2018-05-23 11:06:48
    ЭНЭ ОДОО ҮНЭН ҮҮ...??? "АЗ ЖАРГАЛГҮЙ-УЛААНБААТАР" болгосон болохоор ШИЛДЭГ БАЙХААС Ч яахав дээ... АМЖИЛТ...???
    66.181.177.91
    Мэдэгдсэн Хариулах
  • wed 2018-05-23 08:37:00
    yaanoooo
    103.229.177.18
    Мэдэгдсэн Хариулах