Нефтийн үйлдвэр барьтал нь тэмцэнэ гэв
Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, лобарторийн шинжилгээгээр хуурамч шатахуун тогтоогдсон тухай мэдээллээ.  

Сүүлийн үед хуурамч шатахуун үйлдвэрлэх явдал хэрээс хэтэрлээ.

Тус холбооноос Монгол дахь шатахуун түгээх станцуудын шатахуун, дизель түлшийг дотоодын шинжилгээнд хамруулжээ. Мөн ОХУ, БНХАУ-ын лабораторид тухайн шатахуун, дизель түлшийг шинжлүүлэхээр явуулсан аж. Гэхдээ шинжилгээний хариу одоохондоо ирээгүй байгаа талаар хэлэв.

Автобензин, дизелийн түлшийг шинжилгээнд хамруулахдаа ОХУ-ын “Роснефть” компанийн шатахууныг хуурамч шатахуун буюу нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг холих аргаар гаргаж шатахуунтай харьцуулсан аж.
Шинжилгээний үр дүнд “Роснефть”-ийн шатахуун цэвэр тунгалаг байсан бол харин хуурамч шатахуун нь булингартай харагдсан байна. Ийм л бензинийг ард иргэдэд болон уул уурхайн томоохон компаниудад худалдаалж байга талаар мэдэгдэв.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, АМГТГ, МХЕГ-аас ажлынх хэсэг гарч ШТС-иудыг шалгасан. МХЕГ-аас “Трафигару”, “Транс Гайд”, “Хар мөрөн импекс”, “Ай Си Ай Си”, “Петролиум продакшн” зэрэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг хаах санал оруулсан байна.

Энэхүү шалгалтын дүн одоо хүртэл гацсан, хаана байгаа нь тодорхойгүй Засгийн газарт танилцуулагдаагүй юм билээ.
Өмнөх шалгалтын дүнг танилцуулаагүй хэрнээ дахин хамтарсан ажлын хэсэг зарлажээ.
Өмнөх ажлын хэсгийн шалгалтын дүнг танилцуулаач гэсэн шаардлагыг Засгийн газар хүргүүлж байгаа аж. Тус холбооноос Монголд зарагдаж буй шатахуунд туршилт хийж үзжээ. Нэг хоног шилэн саванд хийхэд ээдээд тал хүртлээ хар тунадас үүсч байгаа юм. Үнэр гэж жигтэйхэн хурц үнэртэй. Машин дотор цаг тавихад дотор муухайрч, толгой өвдөх жишээтэй. Гэвч бензин өнгө үнэрээ алдахгүй тунгалаг байх ёстой. Тиймээс булингартай хар буртаг тортогтой шатахуунуудын дээжийг харуулсан юм.

Тус холбооны тэргүүн О.Бямбадэлгэр “Монголчууд бид дэлхийн стандартад нийцсэн хурд хүч сайтай машин унадаг. Гэтэл стандартын шаардлага хангаагүй шатахуун хэрэглээд байгаагаа ойлгодоггүй, ойшоодоггүй. Төр ажлаа хийхгүй байна. Тиймээс дахин холбогдох газруудад шаардлага хүргүүлж байна. Хэрвээ шаардлагын хариуг өгөхгүй юм бол шалгалт хийсэн 400-500 ШТС-иудын нэрийг олон нийтэд зарлана. Төрийг ажлаа хийтэл тэмцэнэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх нефтийн үйлдвэрийг энэ хавраас эхэлж барина гэж мэдэгдсэн. Гэтэл хавар нь дуусаад зун боллоо. Одоо энэ үйлдвэр ямар шатандаа явж байгаа талаар бидэнд мэдээлэл алга. Тиймээс төрийг нефтийн үйлдвэрээ баритал нь тэмцэнэ” гэв.
 
Иймд тус байгууллагын зүгээс дараах шаардлагуудыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьж байна.
-Нефтийн нэмэлт бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах
-Нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг холих нэрэх аргаар гаргаж буй гэх хуулийн этгээдүүдэд хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг олон нийтэд ил болгох,
-Тусгай зөвшөөрөлгүйгээр нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг холих нэрэх аргаар шатахуун үйлдвэрлэж буй үйл ажиллагааг нэн даруй зогсоож хариуцлага тооцохыг шаардаж байна.
 



О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-05-24 15:43:18
    хувьсгал хийх хэрэгтэй байна.
    150.129.140.168
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-24 02:43:44
    Өмнөх ажлаа дүгнээд дараагийн ажилд орж сур. Нефть хэрэглээ хумигдаж бна үйлдвэрт яараад хэрэггүй байх. Эрчим хүчээ 100% дотоод хангачихаад дараа ярих асуудал ....
    183.177.98.182
    Мэдэгдсэн Хариулах
  • Hudalch 2018-05-24 00:40:20
    Ene yostoi 2 hudlaa ork shuu. Zahialgat!!!! Ard tumnii tolgoig ugaaj bga 2
    64.119.17.59
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-23 16:35:36
    2 үхэрээ сайн мөөрөөрэй дээр байгаа 76 үхэр сонсохгүй шүү.
    103.26.194.207
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-23 13:10:24
    сумьяабазар нефьтийн уйлдвэр барихыг дэмжиж бна гэж хуцдаг юм хэрэгжуулэх уурэгтэй биз дээ тэгээд ч уйлдвэр барьж харагдаач очиж очиж хурэлсух шуу
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-05-23 12:58:25
    shantaachid mini medeelee unen bas botitoi ogoorei doo. Hudlaa olond tanigdah gej busdiig hamaagui zolioslood baigaa yum shig sanagdaad baihiin.
    202.21.117.210
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-23 12:43:26
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    112.72.14.114
    Мэдэгдсэн Хариулах