100 айлын авто замыг өргөтгөнө

НИТХ-аас Сүхбаатар дүүргийн 9, 10, 11-р хорооны нутаг дэвсгэр буюу  олны нэрлэж заншснаар 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх ажлыг судлан хэрэгжүүлэх ажлын хэсгийг ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулгаар ахлуулсан ажлын хэсэг хуралдлаа. Энэ удаагийн хуралд НИТХ-ын дарга С.Амарсайхан оролцлоо. Мөн НАЗХГ, НГА, НМХГ болон дүүргүүдийн удирдлагууд оролцож, авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа танилцуулав.

НМХГ  болон Сүхбаатар дүүргийн МХГ-аас 100 айл орчимд явуулын баг ажиллуулж ил задгай худалдаа эрхлэгчид болон хүний биед сөрөг нөлөө үзүүлэхүйц барилгын материалын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоосон байна. Түүнчлэн нийтийн эзэмшилийн зам талбайд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байгаа иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг албадан зогсоож, газар чөлөөлөх албан шаардлагыг хүргүүлсэн тухай мэдээлэл өгчээ.

НГА-ны дарга Э.Болорчулуун "100 айл орчимд ил задгай худалдаа эрхэлж байгаа иргэдийн газрыг зориулалтын дагуу ашиглуулах чиглэлээр бид мэдэгдэх хуудас өгч ажилласан. Мөн 100 айл орчимд газар эзэмшиж байгаа иргэдийн газрын гэрчилгээгээ бусдад шилжүүлэх, эзэмшлийн хугацаа нь дууссан газраа сунгуулах гэсэн өргөдлийн шийдвэрлэлтийг түр зогсоогоод байна" гэв.

НИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга "Бид 100 айлыг нүүлгэн шилжүүлэх эхний шатны ажил болох ил задгай худалдаа эрхлэлт болон  барилгын материалын үйлдвэрлэл эрхэлтийг түр зогсоогоод байна. Мөн 100 айлд байршиж байсан Иргэний бүртгэлийн төвийн үйл ажиллагааг дүүргүүдэд шилжүүлсэн нь тэр орчимын замын хөдөлгөөны ачааллыг 20-40 хувь бууруулсан гэсэн тооцоо гарсан. Цаашид бид хугацаа алдахгүйгээр замын ажлыг эхлүүлэхийг зорьж ажиллаж байгаа, барилгын материалын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг иргэдийн хувьд бид нүүж болно, гэхдээ нүүж очих шинэ газарт биднийг ажиллах боломжоор хангаж өгөх саналыг гаргадаг"  гэсэн бол НАЗХГ-ын орлогч дарга Б.Индра "Бидний хувьд ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврын дагуу 100 айлын уулзвараас хойш 32-ын тойргийн уулзвар хүртэлх 1,6 км авто замын зураг төслийг  одоо байгаа 9 метрийн өргөнийг  14 метр болгон  өргөтгөж, хоёр талд нь 3 метр явган хүний болон дугуйн зам барихаар зураг төслийг нь гүйцэтгэж байна. Зургийн ажил энэ 7 хоногтоо бэлэн болно, гагцхүү замын ажил эхлэхэд трасст орсон газар доорх шугам сүлжээний асуудлыг шийдэх шаардлага тулгарч байна" гэлээ.
 

НИТХ-ын дарга С.Амарсайхан "Мэдээллийг цаг тухай бүрд нь авч ажиллаж байгаа. 100 орчимын газрыг Хотын Ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж ажиллахаар төлөвлөх ёстой. 2018 оны 9  сарын 01-ээс хойш 100 айл орчимд нэг ч үйлдвэр ажиллах ёсгүй гэдэг зохион байгуулалтыг удирдлага болгож ажил хариуцаж байгаа нөхөд анхаарч ажилла. Ажил үүргээ уялдуулах,  мэдээлээ солилцож хурдтай ажиллах нь чухал байна. Нийслэлийн Авто замын хөгжлийн газар замын зургаа хурдан гарга, хугацаа алдаж байна. Та бүхэн өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан бусдаас гуйхгүй 1.6 км замын зураг гаргачих боломжтой биз дээ. Зардал хөрөнгө шаардлагатай бол тэрнийгээ судалгаа тооцоотойгоор гаргаад, тухай бүрд нь хэлээд. Налайхт баригдах барилгын материалыг зах, худалдааны төвийг заавал үйлдвэр технологийн парктай хамт, Налайхаас зайтай барина гэхгүйгээр Налайх-Чойрын замын уулзвараас холгүй  замын дэргэд газрыг нь шийдэж болохоор бол судлаж шийдэх хэрэгтэй. Энэ асуудалд Налайхын Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, НГА-ны дарга Э.Болорчулуун, Налайхын үйлдвэр технологийн паркийн захирал С.Батжаргал нар хамтраад ажилла. Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Бодлого зорилгоо нэгтгэж байж ажлын амжилтын хойно гарна гэдгийг хаана хаана санаж, хариуцсан ажилдаа эзэн болж ажиллацгаая. Ажил хариуцсан дарга нар тус тусын ажлын бэлтгэлээ базаагаад дахин оруулж ир" гэж хэлснээр Ажлын хэсгийн хуралдаан 5 сарын 25-ны баасан гарагийн 10 цагт  дахин хуралдахаар болж өндөрлөлөө.

НИТХ-ын ХМОНХТ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • юиой 2018-05-23 14:03:36
    лкамсурэн гэдэг гражийг турээсэлдэг нэг луувирчин зуу айлийг эзэмшиж олон жил ноэрхсөн хахуул угээдл удий хурсэн одоо далд орох байхаа .басл хахуул хууцэлдэж ыв...
    202.9.40.155
    Мэдэгдсэн Хариулах
  • Сайн байна!!!! 2018-05-23 07:00:34
    Энэ Амарсайхан чинь одоо цагийн дарганцарууд дотроо овоо дарга шиг арга барилтай хүн үү дээ?! Шийдэмгий, шуурхай, хатуу байх хэрэгтэй!!!
    66.181.160.5
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-23 06:48:04
    зев зев дэмжиж бна энэ их хэцуу ажил гэхдээ хийхээс еер аргагуй салга цагаан толгой дахиж сонгогдохоо бодоод хийгээгуй юм
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах