LG Electronics таны хайртай хүмүүсийг харшлаас хамгаална
Угаалгын нунтагны харшлыг мартаж, гэр бүлийн хамт дуртай зүйлдээ алтан цагаа зарцуулаарай

Өрх гэрийн химийн бодисоос үүсэх харшил улам бүр нэмэгдсээр байна. Жил бүр шинээр угаалгын нунтаг зах зээлд нэвтрэн гарч, хувцасны хир буртагийг арилгах боловч эргээд хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлсөөр байна. Урт хугацааны туршид  химийн бодисоор хувцсаа тогтмол угааснаар эргээд хүүхдийн арьсан дээр юм туурах, улайх зэргээр харшлын эхний шинж тэмдгүүд илрэх болсон. Иймд угаалгын нунтаг хэрэглэхгүйгээр хувцсаа цэмцгэр байлгаж, угаалгын нунтаг болоод бусад зүйлсийн харшлаас гэр бүлээ хамгаалах арга зам юу байна вэ? 



Харшил үүсгэгч агууламж багатай угаалгын нунтаг хэрэглэх

Чанартай, цаг хугацааны туршид шалгарсан, танигдсан угаалгын нунтаг хэрэглээрэй. Мөн та угаалгын нунтагын орц найрлагыг сайтар судалж байж сонголтоо хийгээрэй.

Хэмжээг нь тааруулах

Хэмжэээнээс ихийг хэрэглэх нь сайн үр дүнг авчирна гэсэн үг биш. Угаалгын нунтаг их хэмжээгээр хэрэглэх нь хувцсанд тогтсон хир буртагийг арилгах хэдий ч дутуу зайлагдаж эргээд хүний арьсанд улайлт өгч харшлыг нэмэгдүүлдэг.

Хүүхдийн хувцсыг өндөр температурт насанд хүрэгчдийн хувцаснаас тусад нь угаана

LG TwinWash угаалгын машины TrueSteam буюу уураар угаах тусгайлсан горимыг  нэмэлтээр суурилуулсан бөгөөд энэ нь харшил үүсгэгчийг хамгийн үр дүнтэйгээр устгана. Уур нь устай нийлснээр угаалгын нунтагыг бүрэн уусгаж арилгадаг. 50-60°C градусын  өндөр температурын уурын горимын тусламжтайгаар харшил үүсгэгчдийн 99.9%-г устгадаг. Мөн энэ горимын тусламжтайгаар хүүхдийн тоглоом болон шинэ хувцасны дарагдсан үнэр гээд бүхнийг ариутгаж болно. Үүнээс гадна Их Британийн Харшлын Эсрэг Сан болон ОХУ-ын Хүүхдийн Харшил болон Дархлаа Судлалын Нийгэмлэгээс LG-ийн угаалгын машиныг онцгойлон санал болгодог. Уураар ариутгах горимтой LG TwinWash угаалгын машин нь чанартай угаалганд анхаардаг бөгөөд танд гэр бүлээрээ илүү аз жаргалтай дурсамжуудыг бүтээх нөхцөлийг бүрдүүлнэ. 
 
Бусдад түгээх
  • gplus