Монголын цахилгаан холбоо, Хөрөнгийн бирж, МИАТ зэрэг компанийг хувьчлахаар болов

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Эрчим хүч, автозам, уул уурхай, санхүү, банк, мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит, өмчийн оролцоотой 18 байгууллагыг бүрэн, 19-ийнх нь тодорхой хувийг хувьчлахаар төлөвлөжээ.

Тухайлбал, Хөрөнгийн бирж, “МИАТ”, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл, холбооны сүлжээ”, “Хөдөө аж ахуйн бирж”, “Арилжааны төлбөр тооцоо” зэрэг компани болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг авто зам, арчлалтын 20 “АЗЗА” компанийг хувьчлахаар болсон байна.

Өмнө нь хувьчлалд цөөн хүн, хуулийн этгээд оролцон тухайн аж ахуйн нэгжийг худалдан авдаг байсныг өөрчилж, хувьцааг нь Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах зарчим барина. Энэ нь олон нийтэд нээлттэй, шударга өрсөлдөөн бий болгоно гэсэн үг юм. 

Стратегийн ач холбогдолтой, иргэдийн амьдралтай шууд холбоотой Дулааны цахилгаан станцуудын хувьчлалыг түр хойшлуулж, дахин судалж үзэхээр болжээ.

Засгийн газрын хуралдаанаар мөн “2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг баталлаа. Хөтөлбөрийг боловсруулахдаа бүх яам, “Монголын эдийн засгийн чуулган-2018”-д оролцогчдоос саналыг нь авсан юм.

ТЭЗҮ-ийг нь боловсруулсан, хэрэгжүүлэхэд бэлэн томоохон төсөл, хөтөлбөр, түүний дотор Газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, цахилгаан станц зэргийг барихад шаардагдах хөрөнгө, эх үүсвэр, хариуцах эзэн зэргийг хөтөлбөрт нарийвчлан зааж өгчээ гэж Засгийн газрын ХМОНХХ-ээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!!!!!!!!!!!!!!! 2018-05-23 13:17:50
    МИАТ-ыг хувьчлахдаа Засгийн газар "Алтан хувьцаа" авч үлдэхээ мартав аа!! Мэнэжментийг нь гадаадын сайн авиакомпанид хувьчлах хэрэгтэй!
    66.181.160.5
    Мэдэгдсэн Хариулах
    • Уншигч 2018-06-02 05:21:26
      Алтан хувьцаа гээд дараа нь миат-ыг дарамтлах л нэг зам. Ерөөсөө л холхон байлга төрийн оролцоог
      150.129.143.66
      Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-23 12:44:08
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    112.72.14.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-23 10:31:13
    Ардын намынхан нь арай дээр байхаа. Ардчилсан намынхан ч тун хэцүү гаруудаа..
    27.123.214.110
    Мэдэгдсэн Хариулах
  • po 2018-05-23 09:20:17
    tsahilgaan holboo bol gazar n mongoliin +++A unelgeetei gazar shd
    112.72.11.107
    Мэдэгдсэн Хариулах
  • Er 2018-05-23 06:50:38
    МАН яарч бнаа. Хэнд ашигтай бол цаг хугацаа харуулах бхдаа
    27.123.214.91
    Мэдэгдсэн Хариулах