Тэсэлгээний бодисын зөвшөөрөлтэй 64 аж ахуйн нэгж бий

Улсын хэмжээнд тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, тэсэлгээний ажил үйлчилгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий нийт  64 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж  байна. Үүнээс гадаадын хөрөнгө оруулалттай 7, дотоодын хөрөнгө оруулалттай 46, хамтарсан хөрөнгө оруулалттай 11 аж ахуйн нэгж ажиллаж буй.

Хуулийн дагуу энэ үйл ажиллагаанд ТЕГ хяналт тавин ажилладаг байна. Мөн “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хуулийн дагуу УУХҮЯ, ТЕГ, ЦЕГ, МХЕГ, ЗХЖШ, ОБЕГ, АМГТГ, ШУТИС болон мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцсон 15 хүний бүрэлдэхүүнтэй Мэргэжлийн зөвлөл ажилладаг.

Уул уурхайн үйл ажиллагаа идэвхжихийн хэрээр тэсэрч дэлбэрэх бодисын хэрэглээ нэмэгдэж, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, ашиглалтыг зөрчиж үйл ажиллагаа явуулах байдал гарч байна. Мөн тэсрэх бодистой харьцах тусгай зөвшөөрлийг харуул хамгаалалтын болон бусад шаардлагыг бүрэн хангаагүй аж ахуйн нэгжүүдэд олгож байгаагаас тэсрэх бодис хувь хүний гар дээр чөлөөтэй очих болж, улмаар хууль бус үйл ажиллагаа газар авах нөхцөлийг бүрдүүлж, зөвхөн ашигт малтмалын хууль бус олборлолт төдийгүй бусад төрлийн гэмт хэрэгт ашиглагдах эрсдэл гарч байна.

Тиймээс тагнуулын байгууллагаас тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслээс үүдэлтэй ноцтой осол, аваар гарах, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрахаас урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, илрүүлэн таслан зогсоох чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна гэж ТЕГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.