МИАТ-ийг хувьчлах асуудлаар хуралдаж байна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаан 08.00 цагт эхэлж, төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудлыг хэлэлцэж эхэлсэн байна.
 
Тодруулбал, МИАТ-ыг 2020 он хүртэл хугацаанд хувьчлахаар ярилцаж байгаа гэнэ.

МИАТ-ыг хувьчлах асуудлыг өмнө нь Зам, тээврийн хөгжлийн сайд Засгийн газрын хуралдаанд оруулсан ч зарим сайд нарын эсэргүүцэлтэй тулгарч энэ асуудлыг хэлэлцэхээ хойшлуулаад байсан юм. Түүнчлэн МИАТ-ийн ахмад ажилчд эсэргүүцэж “Хувьчлахад арай эрт байна. Хугацаа өгөх хэрэгтэй. 2020 он хүртэл засгийн газрын хөтөлбөрийг баталсан байгаа. Хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг харах хэрэгтэй” гэсэн байр сууриар сэтгүүлчдэд мэдээлэл өгч байсан удаатай.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Гадаадын иргэн Монгол хүн, гэр бүл, хүүхдэд виз олгох журмыг шинэчлэн хөнгөвчлөх болон бусад асуудлыг хэлэлцэж байгаа аж.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Erdene 2018-05-23 04:09:39
    MIAT-g huvichilah shaardlagagui! Menejmentiig ni saijruul! Zuv hunee tomil!!
    103.229.120.188
    Мэдэгдсэн Хариулах