Байгалийн өнгөт чулуу түүж байгаа иргэдтэй хатуу тэмцэж байна
Сүүлийн жилүүдэд Дорноговь аймгийн нутгаас өнгөт чулууг хууль бусаар урд хил рүү ихээр түүж гаргасны улмаас өнгөт чулуугүй болсон гэх мэдээлэл байгаа юм. Тэд чулуугаа хилээр гаргаж урд хөршид үнэтэй зардаг.

Гэхдээ хил гаалиар гарахдаа ямар ч татвар төлдөггүй байна. Харин буцаж орж ирэхдээ үнэтэй эд болоод ороод ирдэг. Түүнийг нь монголчууд бид худалдаж авдаг байх нь. Тэгвэл  хууль бус чулуу түүгчид бусад аймгуудыг “онилжээ”.

Тодруулбал, Хэнтий аймгийн Батноров, Бор-Өндөр сумуудад газар ухан өнгөт чулуу түүж байгаль орчинд хохирол учруулж байгаа иргэдэд захиргааны хариуцлага тооцон торгуулийн арга хэмжээ авдаг ч дахин түүх үйлдэл тасрахгүй байна.
Иймд хариуцлагыг чангатган зөрчлийг гаргахад ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгох ажиллагааг хийж, дээрх үйлдлийг гаргаад зугтсан болон чулуу худалдан авдаг /ченж/ иргэдийг эрэн хайх, хаягийг тогтоолгохоор цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна.

Байгаль орчинд хохирол учруулж байгаа мэдээллийг 70563113 дугаарын утсаар авах юм байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МУ иргэн 2018-05-23 12:50:15
    Авч зөөж болох бүхнийг хя.тадууд авсаар л байна. Ан амьтдаа алаад эрхтэнийг нь өгөөд дууссан. Ашигт малтмалаа зөөсөөр. Удахгүй монголын нэртэй юм дуусна да
    123.109.68.111
    Мэдэгдсэн Хариулах
  • Bold 2018-05-23 09:03:00
    Хуцацгаагаад байгаач. Чулуу түүж болохгүй юм бол ажлаа өгчих. Цалинтай байсан бол гэр орноосоо хол бөөсөндөө баригдаад явж байх ямарч сонирхол алга.
    103.26.193.128
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-23 05:08:23
    Юу хийдгийн бол доо хтдууд
    203.91.119.102
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-23 03:17:43
    енгет чулуу бол ашигт малтмал гэтэл боажя ны тзуг ын дарга нь тугээмэл тархацтай ашигт малтмал гэж хуцаж байна лээ ийм байхад хууль гууль бололгуй яахав дээ
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-05-23 02:59:20
    Чулуу түүж хужаад зарах дээрээ тултлаа тархины тураалд орж дээ Монголчууд минь...
    103.229.177.50
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-23 02:26:39
    төр засаг зохион байгуулттай байгалын баялгаа зохистой ашиглаж чадахгүй, хориж хаасан хэлбрээр цөөн хүний идэш болж болгоох үйлдэл юм
    123.178.164.66
    Мэдэгдсэн Хариулах