Эдийн засгийн чуулганд оролцогчид 300 мянган төгрөгийн такс төлжээ
 “Монголын эдийн засгийн чуулган 2018” чуулга уулзалт хоёр өдөр “Хүчээ нэгтгэе” уриан дор болж өнгөрлөө. Эдийн засгийн форумыг сүржин нэртэй даржин боллоо. Жилээс жилд чанар чансаа нь алдагдаж байгаа талаар шүүмжлэгчид олон байв.  

Алдаа дутагдлыг нь харж шүүмжлэхээс илүүтэй энэ чуулганаас гарах үр дүнгийн нь харж хүлээж байлаа. Гэвч чуулганы сүүлийн өдөр оролцогчдын ирц нь дутуу, зарим нь хуралдаа суухгүй гараад явсан үзэгдэл харагдав.

Ерөнхий сайдын хүчээ нэгтгэж, хамтран ажиллаж, улсаа хөгжүүлье гэсэн уриатай чуулганы зарим хурлын танхим нь оролцогчгүй байсан талаар эх сурвалж мэдээлж байна.

Тэгвэл эдийн засгийн чуулганд суухад нэг оролцогч 300 мянган төгрөгийг такстай орсон нь нэлээд шүүмжлэл дагуулаад байна. Нэг хэсэг ТББ-ыг санхүүжүүлж хөрөнгөжүүлсэн үйлдэл боллоо ч гэх. Хурал, чуулган нэрээр үргүй зардал гаргалаа. Ийм мөнгө төлж үр дүнгүй чуулганд оролцохын оронд эмчилгээний зардалгүй байгаа хүүхдүүдэд өгч, эрүүл мэндийг нь аварсан бол тэд ирээдүйн баялаг бүтээгчид байх байлаа. Жил бүр форум зохион байгуулж, мөнгө угаадаг ТББ-иудыг шалгаж, татан буулгах хэрэгтэй гэсэн асуудал ч хөндөгдөв.
 
Энэ удаагийн чуулганд оролцогчид юу ярив.
 
“Хас”-ын гэх овогтой Ард санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг “Манай спонсорын баг 30-150 сая төгрөгийн хандив хүссэн. Нөгөө талдаа оролцогчид 300 мянгаар бүртгүүлж орж ирсэн гэв.
 
Эдийн засагч  Н.Дашзэвгэ “250-300 мянган төгрөгөөр оруулж ирж байна. Тэгвэл энэ 1000 хүний суудалтай зааланд 1000 хужаа орж ирээд суучихна. Мөнгө л өгч байвад хэн ч хуралд сууж болно гэдэг их буруу юмаа. Ийм байдлыг өөрөө зохион байгуулах хэрэгтэй” гэсэн бол МҮАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважав “Энэ удаагийн чуулганд хэт нэг тал руу хазайсан зүйл харагдлаа. Их мөнгө өгсөн хүнийхээ талыг оруулж ирье гэсэн хандлага ажиглагдлаа” гэлээ.
 
Ногоон намын дарга О.Бум-Ялагч “Баячуудын ярьж байгаа мега төсөл бол жирийн ард иргэд бидэнд хүртээлгүй. Чуулганд баян тарган, цатгалан гоё сайхан хувцаслаж ирсэн хүмүүсийг харлаа. Гэхдээ энэ ордны танхимын сандлыг дүүргэсэнгүй” гэлээ.
Ер нь мөнгөтэй хүмүүсээр хүч түрүүлэн орж ирсэн чуулган боллоо гэж дүгнэх хүмүүс байгаа юм. Тэгсэн хэрнээ ямар ч үр дүнгүй, танхим, суудал нь хоосон байсан гэх. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Би 2018-05-23 07:09:02
    Хайран мөнгө надад өгчихгүй дээ би
    66.181.160.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Ganhuyaggg 2018-05-23 04:50:25
    Ene zdak ganhuyag bol eruusuu hudlaa gar, haana neg jaahan maanii saachih yum bna ter luu shaagad yavaad bna hudlaa hugjil yarisan gar neeree
    119.40.103.142
    Мэдэгдсэн Хариулах
  • Гөлөгөөө  2018-05-23 02:46:43
    Мөнгөтэый хүмүүсийн цугларалт болсон юм байна ш дээ...Хайран мөнгө тэр их мөнгийг Ганхуяг шаасан уу
    66.181.160.6
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-23 01:52:54
    наранхуу ороогуй юу менгегуй амьтандаа харин еренхийлегч баасангаа менгегуй оруулж чадсан боловуу менгийг нь телсен уу
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах