Эвдэрсэн гар утсаа олимпийн медаль болгох санаачлагад нэгдлээ

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид Япон улсын Токио хотод болж буй “Clean city&Clear sky” форумд оролцож байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан тус хотын дарга Юрико Койкегийн байгаль орчноо хамгаалах санаачлагад нэгдэж, мөн нийслэлчүүд, иргэдийг нэгдэхийг уриаллаа. Энэхүү санаачлага нь хэрэглэгдэхгүй, эвдэрсэн хуучин гар утас болон цахилгаан барааг Токиогийн олимпийн медаль хийх түүхий эд болгон ашиглах юм.

Хэрэгцээгүй болсон хуучин хаягдал гар утас болон жижиг оврын цахилгаан хэрэгслүүдийг цуглуулж Токио 2020 наадмын медалийг хийх санаачлагыг олимп зохион байгуулагчид гаргажээ. Тэд 5000 гаруй медаль хийх найман тонн металь гаргаж авах юм байна. Япон улс даяар 2400 цэгт хаягдал цуглуулах хайрцаг байрлуулжээ. Олимп болон паралимпийн наадмын 5000 медалийг хийхэд 40 кг алт, 2930 кг мөнгө болон 2994 кг хүрэл орох аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.