Дондогдулам хатны бунхан орчмын газар эзэмших зөвшөөрлийг цуцаллаа
Шарга морьт дахь Дондогдулам хатны чандрыг өргөсөн газарт эзэмших зөвшөөрөл олгож, улмаар байшингийн шав тавьсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан билээ.

Уг мэдээллийн дагуу Дондогдулам хатны дурсгалт газар дээр хамтарсан ажлын хэсэг ажиллаж, газрыг эзэмшүүлэх зөвшөөрөл бүхий Дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгохоор болсон  байна. 

Өнөөдөр тухайн бүсэд олгосон газрын эзэмших эрхийг албан ёсоор цуцалсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/178 дугаартай захирамжийг албан ёсоор гаргасан аж.  Захирамжид нэр бүхий иргэдийн тус бүр 700 м.кв хэмжээтэй 10 айлын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус дүүргийн Газрын албаны дарга Д.Сугарт даалгажээ.



О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-05-22 12:18:35
    нехен олговрыг нь егсен засаг даргаас гаргуул ер нь хурааж авах юм бол яах гэж егсен юм богд уул туул гол дууслаа шуу боажя ыг татан буулгавал зохилтой
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах