Хааны гэр бүлийн тансаглал эсэргүүцэлтэй тулгарав
Голландын эзэн хаан Уиллим Александр болон хатан хаан Максима нарын Грек дэх байшинг нь тойруулан хашаа босгохын тулд талбайн эргэн тойрны газрын түрээсийн төлбөр болгож, 461 мянган еврогийн хөрөнгийг улсын төсвөөс гаргасантай холбоотойгоор тус улсын иргэд, улс төрчид эсэргүүцлээ илэрхийлэх болов.
 
 Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Засгийн газар хашаа босгох газрын түрээсийн төлбөр зах зээлд 35 мянган еврогийн үнэтэй байдаг байна. Сөрөг хүчний “Ардчилал 66” намын тэргүүн Александр Печтолд “Хүмүүс ихэвчлэн эзэмшиж буй газартаа л хашаа босгодог шуү дээ. Заавал 50 мянган еврогоор газар түрээслэн байж хашаа босгох хэрэг байсан эсэх нь эргэлзээтэй байна” хэмээн ярьсаныг орон нутгийн RTL агентлаг уламжилжээ.
 
Харин Ерөнхий сайд Марк Рут энэ онд улсын эзэн хааны гэр бүл 2012 онд худалдан авсан энэ байшингийн харуул хамгаалалтыг сайжруулах зорилготойгоор тодорхой хэмжээний хөрөнгийг улсын төсвөөс гаргана гэж хэлж байсан ч, нийт хэдий хэмжээний хөрөнгийг гаргасан нь тодорхой бус байсан юм.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.