Намынхаа нөхөддөө зодуулсан О.Баасанхүү эмчилгээнд явна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү БНСУ-руу эмчилгээнд явахаар болсон талаар өчигдөр нийслэлийн МАХН-ын дарга Г.Бямбасүрэн хэвлэлийн хурал хийж мэдээлэв.

Тодруулбал,  Дээд шүүх өнгөрсөн долоо хоногт хуралдаж МАХН-ын дүрмийн асуудлыг хэлэлцэж, тус намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ.

 Уг шүүх хуралдааны дараа МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар маргалдсан гэнэ. Гэвч тэдний маргааныг намын нөхөд нь салгах нь бүү хэл, хүч нэмэн МАХН-ын гишүүн Н.Уламбаяр, дэд дарга Э.Эрдэнэжамъянтайгаа нийлж, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг зодож танхайрчээ. Улмаар биедээ хүнд гэмтэл авсан О.Баасанхүү гишүүн эмнэлэгт хүргэгдсэн тул ийнхүү гадагшаа гарч эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон гэнэ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol 2018-05-22 22:34:59
    bolj ix xutsaad baisan yum bosoxgyi boltol gob
    98.228.96.94
    Мэдэгдсэн Хариулах
  • юдлүтрма 2018-05-22 09:47:25
    Тэр нөхөддөө зодуулсан Баас... тэгээд талбай дээр суулт хийж байгаа багш нар дээр очиж олон юм яриад хөөгдөж байх уу.
    66.181.170.229
    Мэдэгдсэн Хариулах
  • wefc 2018-05-22 04:13:22
    ene ulaan shoychin yumaa iim balai yumiig songoson humuus ichmeer yumaaa
    66.181.170.229
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-22 04:00:30
    Үнэн үү????
    112.72.14.164
    Мэдэгдсэн Хариулах