МЭДЭГДЭЛ
ИРГЭД ОЛОН НИЙТ, БАРИЛГЫН САЛБАРЫН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУД, ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛЧДЫН АНХААРАЛД

Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны А/19 дугаар тушаалын дагуу “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ ба түүний түншлэлүүд “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, Барилгын ажил гүйцэтгэх, Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээг эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх болсон. Уг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр Урьдчилсан дүгнэлт гаргах, түүнтэй холбоотой чиг үүргийг гүйцэтгэх “Ажлын хэсэг” болон “Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хэлтэс”-ийг байгуулан хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, дүрэм журмын дагуу иргэд, аж ахуйн нэгжүүдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай, ил тод зохион байгуулан ажиллаж байна.

Гэвч сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн мэдээллийн сүлжээгээр “Тусгай зөвшөөрөл хямд үнээр, түргэн, найдвартай гаргана”, “Тусгай зөвшөөрлийн материал бэлдэж өгнө” гэсэн утга бүхий хууль бус зарлалууд ихээр гарах боллоо.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Та бүхнийг Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг авах гэж байгаа бол аливаа этгээдээр зуучлуулахгүйгээр зөвхөн МБҮА-ийн Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хэлтсийн Чингэлтэй дүүрэг, Их тойруу 1, Баруун 4 зам, Барилгын хөгжлийн төвийн байрны 1 дүгээр давхарт байрлах “Нэг Цэгийн Үйлчилгээний Төв”-д биечлэн хандах эсхүл 7011 5055, 320 974 дугаарын утсанд хандахыг зөвлөж байна.

Хэрэв дээр дурьдсан хууль бус зарлалд итгэн мөнгө, санхүү болон бусад байдлаар хохирсон тохиолдолд манай байгууллага хариуцахгүй бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн чанартай үйлдлийн талаарх мэдээллийг манай байгууллагын 7011 1515, 7011 5055, 320974 тоот утсанд холбогдож мэдэгдэнэ үү.
 
МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ ТББ
МОНГОЛЫН БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧДЫН ХОЛБОО ТББ
МОНГОЛЫН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО ТББ
МОНГОЛЫН БАРИЛГЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБОО ТББ
МОНГОЛЫН БАРИЛГЫН ТӨСӨВЧДИЙН ХОЛБОО ТББ
МОНГОЛЫН БАРИЛГЫН ИНЖЕНЕР ГЕОЛОГИЧДЫН ХОЛБОО ТББ
“ӨРГӨН ТЭЭВЭРЛЭХ МАШИН  ТӨХӨӨРӨМЖ” ҮНДЭСНИЙ ХОЛБОО ТББ
МОНГОЛЫН БАРИЛГАЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО ТББ
МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ХОЛБОО
Бусдад түгээх
  • gplus