НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлье
2016 оны нэгдүгээр сарын 1-ээс НӨАТ тухай хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэн. НӨАТ-ын шинэчилсэн хуулийн дагуу иргэд QR кодтой баримтаа цуглуулан бүртүүлж, сар бүрийн сугалаанд оролцох боломжтой. Харин жилийн эцэст бүтэн жил цуглуулсан НӨАТ-ын буцаан олголтын хувиа авахаар хуульчилсан.

Хүн бүхэн санхүүгийн тооцоогоо хийж чаддаг болох, өрхийн төсвөө хөтөлдөг, худалдан авалтаа тооцох, жилийн эцэст авах хувиа урьдчилж  тооцоолох зэргээр санхүүгийн боловсролоо дээшлүүлэх нөхцөл бүрдэх  юм. Мөн борлуулалт хийж байгаа хүмүүсийн хувьд орлогоо нуух боломжгүй болно  гэсэн үг. Энэ нь Монгол Улсын  эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, сүүдрийн эдийн засаг багасах сайн талтай хэмээн албаныхан дүгнэж байгаа. НӨАТ-ын хууль хэрэгжсэнээр энэ оны эхний дөрвөн сард татварын орлого нэмэгдсэн сайн мэдээтэй.

Тодруулбал, 2018 оны эхний дөрвөн сард татварын нийт орлого 2.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 423.5 (23.5 хувь) тэрбум төгрөгөөр өсчээ. Уг өсөлтөд нэмэгдсэн өртгийн албан татвар 121.7 (28.9 хувь) тэрбум төгрөг,  орлогын албан татвар 85.8 (17.4 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Нэг үгээр эдийн засгийн хямралтай энэ үед НӨАТ-ын шинэчилсэн хууль сайн үр дүнгээ өгсөн гэсэн үг.  Үүнээс үүдэн албаныхан НӨАТ-ын тухай хуулийг хэрэгжүүлээд эдийн засгийн хямралаасаа гарсан сайн жишээг ч дуулгах байгаа харагдах. 

Хамгийн сүүлд буюу энэ оны дөрөв, тавдугаар сард явагдсан сугалаагаар  100 сая болон 50 сая төгрөгийн супер азтанууд тодорсон.  Үүнийг даган НӨАТ-ын системийн урамшуулал олгох тогтолцоог иргэд  шүүмжилж байгаа юм.

Учир нь НӨАТ-ын шинэ хуулийг хэрэгжүүлэх явцдаа сугалаагаар урамшуулал олгох нь иргэдийн амьжиргаанд бодит дэмжлэг болно хэмээн  албаныхан хэлж байсан. Гэвч хууль хэрэгжээд хоёр жилийн нүүрийг үзэх гэж байхад 50 мянган төгрөг ч хожоогүй иргэд олон байна. 

Хууль нэгэнт үр ашгаа өгч, амжилттай хэрэгжсэн. Иймээс иргэд сугалаанд найдахаас илүүтэй хувь хүнд олгох буцаан олголтын хувиа нэмэгдүүлэх нь илүү зохистой гэдгийг хэлж байна. Одоогоор хувь хүн баримтаа бүртгүүлснээс ирэх жилийнхээ эхэнд хоёр хувиа буцаан авдаг. Энэ бол иргэдийн хувьд чамлалттай тоо. Иймээс азанд найдахаас илүү өөрийн бүртгүүлсэн баримтаар НӨАТ-ын хувиа нэмэгдүүлэн авах нь илүү үнэнд ойрхон юм.

П.Анир
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • багш  2018-05-26 08:02:03
    Миний хувьд НӨАТ баримт бүртгэсэн өдрөөс эхлэн бүртгүүлсэн. Ерөөсөө сугалаанд хожиж байгаагүй. Түүний оронд хүн бүрт бүртгүүлсэн баримтын хувийг нэмэх хэрэгтэй....
    64.119.18.244
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-25 08:23:41
    tsuuhun hund heden sayar ni sugalaa nereer uramshuulalugch bhaar nuat iin huvia nemj tegsh taraagaachee
    114.246.105.182
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-24 16:49:07
    tsuuhun hund heden sayar ni sugalaa nereer uramshuulal ugch bhaar nuat iin huviig nemeh ni zuv ucnuun barimt oruulaad. yu ch hojihgui bh gants barimt oruulaad. ...
    114.246.105.182
    Мэдэгдсэн Хариулах
  • ХҮН 2018-05-24 02:53:17
    ТЭР АЗТАНГУУД Н Ь ТАТВАРЫНХАН ӨӨРСДӨӨ ӨӨР ХЭН Ч БИШ ТЭДЭНД АМАР ИХ МӨНГӨ ХОЖИХ БОЛОМЖИЙГ ЭНЭ ЖИРИЙН ИРГЭД Л БҮРДҮҮЛДЭГ ЮМ БИШҮҮ ТЭГЭЭД ТЭР...
    103.10.22.188
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2018-05-23 10:21:12
    Татварын Ерөнхий Газар өөрөө НӨАТ ын баримт өгдөггүй нь ямар учиртай юм бэ. Өнөөдөр машины татвар төлөхөд баримт өгөхгүй гэж байх юм. Мэддэг газар байна уу
    150.129.143.75
    Мэдэгдсэн Хариулах
  • noat ... 2018-05-23 09:35:53
    Noat garsnaas hoish jijig delguuriin une shuud 10 huvi ussun yum shigee.tom delguurtee une ni adilhan bolson sh de.minii tsalingaa tsalin husendee hurehe bolisn...
    45.117.35.14
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-22 17:53:49
    Угаасаа сугалаа гж худлаа мунхруулж байхаар буцаан олголтыг 10% болгоод сугалааг бүр болимоор бнаа. Нэг ч удаа сугалаанд нь азтан болж үзсэнгүй
    66.181.187.207
    Мэдэгдсэн Хариулах
  • bolildoo 2018-05-22 16:40:55
    2jil 1000garan sugalaa bvrtgvled yuch taarsangvi,ingej ard olniig doromjilj bhaar 5%-8% bolgood uliral tutamd butsaan olgolt ugwul sain bna,sugalaa bol shalhudl...
    112.72.14.230
    Мэдэгдсэн Хариулах
  • Төрийн дарамт 2018-05-22 12:19:44
    НӨАТ гэдэг чинь угаасаа иргэдийн хөдөлмөрийн хөлснөөс завшиж байгаа дарангуйлалын аргаар "авч" байгаа төрийн луйвар шүү дээ. Манай төрийнхөн бүр байчихаад НӨА...
    122.201.20.190
    Мэдэгдсэн Хариулах
  • tatvar tulugch 2018-05-22 09:33:06
    NUAT-iin butsaan olgoltiin huviig nemeh ni zuv hun bolgond az taarahgui ter ih mungiig huvia nemeed tegshleh heregtei hudaldan avalt adilgui uchraas
    202.21.127.160
    Мэдэгдсэн Хариулах
  • татвар төлөгч 2018-05-22 08:02:17
    Энэ маш зөв шүү Бид НӨАТ -н баримтаа авдаг болчивол ОУВС зайл Эмч багш нарийн цалинг нэмэх бүрэн боломж бий . Тоо бодоод үз 99118542
    66.181.160.91
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-22 07:29:07
    Medeej hun burt az taarahgui ni oilgomjtoi, hen negen ni bish niiteeree huvi hurteh ni zuv. Tiimees 5-10% huvi bolgoh heregtei.
    203.217.139.228
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-05-22 06:59:03
    НӨАТ-ын буцаан олголтын 2%-ийг нэмэгдүүлэн улирал тутамд буцаан олгох, сугалааны хонжворын 50-100 сая₮-г 10, 8, 6, 4, 2, 1сая гэж хуваан олон хүнд хүртээх
    202.55.191.194
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-22 04:59:08
    сугалаа гэдэг оновчтой арга биш, 5% болгох нь зөв
    202.131.243.186
    Мэдэгдсэн Хариулах
  • njuty 2018-05-22 04:47:19
    Улсад их орлогын үүд хаалга нээсэн нь сайн хэрэг, иргэдээсээ гар таталгүй төр маань буян бодож бидэнд 5 -8%-ийг эргүүлэн өхөд эх нь эцэж тугал нь турахгүй шүүд...
    59.153.113.70
    Мэдэгдсэн Хариулах
  • and 2018-05-22 04:40:40
    угаасаа НӨАТ-ын татвар чинь хяналтын татвар юм байгаамшд. 10 хувиа буцааж авах ёстой юм.Байгууллагууд бол буцааж 10 хувиа авч байгаа. Иргэдэд 2 хувь хэхэ...
    202.131.249.91
    Мэдэгдсэн Хариулах
  • Татвар төлөгч 2018-05-22 04:37:22
    Улаанбаатар их дэлгүүр нь их хотын дэлгүүр, найрсаг дэлгүүр гэх мэт сайхан тодотголтой боловч НӨАТ-ын талон гаргадаг касстай тасаг нэг ч байхгүй бна шүү дээ. ...
    124.158.93.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-22 02:05:40
    Зөв хө, буцаалтыг 5% болгох хэрэгтэй, 10%-aa тавь тавь хуваах нь шударга тэгш бна, энэ сугалаа бол авлигын нэг хэлбэр, ард түмний доромжлол.
    27.123.214.108
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-22 01:47:02
    эмийн сангууд неат ын баримт егехгуй бна татан буулгаач ийм олон эмийн сангийн хэрэг байхгуй шуу тоог нь арав хорь дахин бууруул
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах