Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай уул уурхайн компанид хууль бусаар алт олборлоод байна гэсэн мэдээллийн дагуу хууль хяналтын байгууллагаас шалгажээ.
Шалгалтаар тус улсын иргэн ямар ч компанийн тусгай зөвшөөрөл, бичиг баримтгүй хууль бусаар алт олборлож байхыг нь илрүүлжээ. Түүнчлэн тус компани дээр ажиллаж байгаа хятад иргэд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх хөдөлмөрийн гэрээгүй бөгөөд хөдөлмөр эрхлэх виз хөөцөлдөж байгаа гэсэн тайлбарыг өгсөн байна.
Ийнхүү хууль бусаар алт олборлож байсан үйл ажиллагааг нь таслан зогсоож, тэднийг саатуулжээ. Эдгээр иргэдэд нэг бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно. Хэрвээ бичиг баримт байхгүй бол Эрүүгийн хуулиар хариуцлага тооцох аж. Түүнчлэн Монгол Улсаас албадан гаргах юм байна.
О.Сайхан
Оллоо.mn