Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийг шалгуулах шаардлагыг хүргэлээ
Улсаа аврах ард түмний хөдөлгөөний тэргүүн Б.Жагар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр өнөөдөр АТГ-ын дарга Х.Энхжаргалд “Оюутолгой” ХКК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа Ерөнхийлөгч асан Н.Багабанди нарын гурван хүнийг албанаас нь чөлөөлж, шалгуулах мэдэгдэл шаардлагыг хүргүүллээ.
 
Тус хөдөлгөөний тэргүүн Б.Жагар “Би Оюутолгойг шалгах ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Саяхан Д.Тэрбишдагва гишүүний ахалсан Оюутолгойн ажлын хэсгийнхэн хаалттай хуралдсан. Энэ үеэр О.Баасанхүү гишүүн маш ноцтой мэдэгдэл хийсэн. Тодруулбал, Оюутолгойг төлөөлж байгаа ТУЗ-ийн гишүүд болох Н.Багабанди, Ч.Алтаннар, Б.Мөнхбаатар нар жилд 240 сая төгрөгийн цалин авдаг. Эдгээр хүмүүс хөрөнгө оруулагч нэртэй эдийн засгийн алуурчдын гар хөл болж, эх орныхоо эрх ашгийг доогуур тавьж байна. Тиймээс тэднийг АТГ-т шалгуулж хариуцлага тооцох ёстой” гэлээ.

Оюутолгойн гэрээ, хөрөнгө оруулалтыг судлах эрх бүхий Ажлын хэсгийг ч тэрбээр нэлээд шүүмжилж байгаа аж. “Энэ ажлын хэсэг хэлбэр төдий. Оюутолгойн далд уурхайг ажиллуулах санаатай. Ямар ч ажлын төлөвлөгөө байхгүй, шалгаагүй байж, бид нараар хүчээр гарын үсэг зуруулж, УИХ-аар оруулж ирэх гэж байна. АТГ-ын дарга ажлаа хийх ёстой. Би шаардлагаа 10 хоногийн хугацаатай хүргүүлж байна. Хэрэв ямар нэгэн хариу өгөхгүй бол Х.Энхжаргал даргыг огцруулах арга хэмжээ авна” гэв.

Ийнхүү Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийг шалгаж хариуцлага тооцохгүй бол дараагийн алхамдаа орно гэдгийг тэрбээр онцлов.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Көдөөна күн! 2018-05-21 14:37:23
    Жинхэнэ хөдөө царайт пацаан байна даа!
    66.181.160.5
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-21 12:02:20
    ТУЗ-н гишүүн нэртэй өндөр цалин авч ард түмний баялгийг хуйвалдан ард түмэнд ашиггүй, зөвхөн өөрсдийн түрүүвчээ түнтийлгэж төвийг сахин суудаг энэ нөхөд зайл
    103.212.118.56
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-21 10:35:22
    жагарын мэдэгдлуу баасанхуугийн мэдэгдлуу алиных нь ч байлаа гэсэн хоеулаа солиотой хумуусийн мэдэгдэл бна мэдээ бичиж байгаа сэтгуулч сайхан ч эруул биш байх
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • bugsuu archij surtsgaaya geed daruu bail 2018-05-21 09:45:29
    surjin nertei hodolgoon beee,
    119.40.97.2
    Мэдэгдсэн Хариулах
  • БААСАН 2018-05-21 09:26:08
    ЭРГҮҮ АЦ, ЮУ ГОРЬДОЖ ЯВАА БОЛ, АВААД СУУСАН ЭХНЭР ХҮҮХДЭЭ ХАЙРЛАЖ ЧАДДАГГҮЙ ИЙМ ПЗДАНУУДАД Л ТАРХИА УГААЛГААД БАЙГААМ ДАА БИД
    122.201.24.69
    Мэдэгдсэн Хариулах