ШӨХТГ-аас хүүхдийн бэлгэнд шалгалт хийж эхэлжээ
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр хийсэн шалгалтын талаар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээллээ.

Хэвлэлийн хуралд тус газрын дарга Б.Лхагва, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ц.Лхагвасүрэн, Төрийн удирдлагаа газрын дарга Ц.Тэрбиш гурав оролцсон юм. 

Газрын дарга Б.Лхагва “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Хүүхэд хэрэглэгч” аяныг энэ сарын 20-ноос зургаадугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж байна. Аяны хүрээнд баярын өдөр Сүхбаатарын талбайд хэрэглэгчийн булан ажиллуулахаар болсон. Мөн түүнчлэн өнгөрсөн долоо хоногоос эхлэн хүүхдийн боосон бэлгэнд хяналт шалгалт хийж байна. Шалгалтын дараа мэдээллийг олон нийтэд хүргэнэ” гэлээ.
 
“Сакуралайфмакс”  компанийг таван сая төгрөгөөр торгожээ
 
 “Alivemax” бүтээгдэхүүнтэй холбоотой иргэдийн гомдлын дагуу шалгалт хийжээ. Шалгалтаар тус бүтээгдэхүүнийг импортлогч “Сакуралайфмакс”  компани нь хүнсний бүтээгдэхүүний ангилалд хамаарах дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж ойлгогдохоор сурталчилж байгаа нь шалгалтаар тогтоогджээ. Энэ нь хэрэглэгчийн эрхийг зөрчсөн тул  Зөрчлийн тухай хуулиар таван сая төгрөгөөр торгожээ.  
 
Хуурамч шатахуун зарж байна гэсэн мэдээллийг шалгаж байна
 
Шатахуун түгээх станцууд бензин дутуу шахаж автомашин хэрэглэгчдэд түгээж байна гэсэн гомдлын дагуу хяналт шалгажээ. Энэ үеэр найман ААН байгууллагын станцыг газар дээр нь шалгажээ. Тус хяналт шалгалтын явцад бензин дутуу шахсан асуудал илрээгүй гэнэ. Шатахуун түгээх станцууд лац ломботойгоор үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан гэх дүгнэлт гарсан байна. Харин “Мон суль” ХХК-ийн долдугаар станцад албан ёсны баталгаажилт болох лац нь хөдөлсөн байсан. Энэ нь автомашин хэрэглэгчдэд дутуу бензин шахсан байхыг үгүйсгэхгүй гэх үндэслэлээр таван сая төгрөгийн торгууль оногдуулж, стандартын лацаар лацдахыг үүрэг болгосон байна. Мөн гадуур хуурамч шатахуун зарж байна гэсэн мэдээллийг олон нийтийн хэрэгслээс авсан. Одоогоор шалгаж байгаа учраас мэдээлэхэд эрт байна. Магадгүй иргэдийг төөрөгдүүлсэн үйлдэл болж магадгүй. Шалгалтын дараа олон нийтэд мэдээлнэ гэв.
 
Гурилыг жин грамм дутуу савласан байжээ
 
Томоохон зах худалдааны төв, сүпермаркетад хийсэн шалгалтаар  5-25 кг-ийн савлагаатай гурил баталгаат жиндээ хүрэхгүй байх зөрчил дутагдал илэрчээ.
Тиймээс тус зөрчлийг арилгах чиглэлээр зөвлөмж хүргүүлсэн тул ямар компанийн ямар нэртэй ууттай гурил болох нэрийг нь хэлэх боломжгүй. Цаашид энэ дутагдлаа арилаагүй иргэд, хэрэглэгчдийг хохироож буй аж ахуйн нэгж компаниудад ШӨХТГ-аас хуулийн дагуу хариуцлага авах болсноо мэдэгдлээ.
 
О.Сайхан
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.