У.Хүрэлсүх: Эдийн засгийн хямралаас гаргах хөтөлбөрүүдээ амжилттай хэрэгжүүлье
Төрийн ордонд өнөө өглөө 09.00 цагт “Монголын эдийн засгийн чуулган 2018” чуулган “Хүчээ нэгтгэе” уриан дор нээлтээ хийлээ.

Ийнхүү эдийн засгийн чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах нь Монгол Улсын хувьд ч, гадаад дотоодын бизнес эрхлэгчдэд ч чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байгаа юм.

 Хөгжлийн асуудлаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгч нар, эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, бодлогын зөвлөмж гаргаж байгаагаар онцлогтой ажээ.

 Чуулга уулзалтад үндэсний бодлого боловсруулагчид буюу Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөл, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийнхэн оролцож байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганыг нээж үг хэлсбэн бөгөөд тэрбээр “Эдийн засгийн эгзэгтэй хүндрэлтэй цаг дор эдийн засгийн форумыг зохион байгуулж байна. Гэхдээ эдийн засаг сайхан зуны цагтай золгож байна. Манай эдийн засаг бодлогын тогтворгүй байдалтай явсаар өдий хүрсэн. Тиймээс цаашид бодлогоо хэрхэн зөв авч явах талаар тодорхой шийдвэрүүдийг хэлэлцүүлнэ. Нийт дотоод бүтээгдэхүүний 80 хувийг хувийн хэвшлийнхэн ар нуруундаа үүрч явна. Тиймээс эдийн засгийн хямралаас гаргах хөтөлбөрүүдээ амжилттай хэрэгжүүлье. Макро эдийн засгийн эрсдлийг бууруулахад онцгой анхаарна. Татварын зардлыг бууруулахад хамтдаа хүчээ нэгтгэе” гэв.

Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболд мэндчилгээ дэвшүүлж байна.  Тэрбээр “Эдийн засгийн форумыг нийтдээ найман удаа зохион байгуулжээ. Өөр өөрийн онцлог, өөр өөрийн гэсэн шийдэл гарц гаргалгаатай болж байсан бөгөөд  Монголын эдийн засаг уналтаас өсөлт рүү явж буй энэ үед болж байгаагаараа ихээхэн онцлогтой болж байна” гэлээ.  

О.Сайхан 
Оллоо.mn 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЖДҮ ЭРХЛЭГЧ 2018-05-21 13:15:57
    ЕРӨНХИЙ САЙДАА. ХААЯАМНЫ ЖДҮ-САНГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ЭЗЭНДЭЭ ОЧООГҮЙ ЭЭ. ТАЛЫГ НЬ ИХ ХУРЛЫН ГИШҮҮД САНАЛ АВАХААР , МӨН ЯАМНЫ ТОМЧУУД ХАХУУЛ АВЧ ТАРААСАН....
    202.179.27.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-21 04:29:43
    Та нар мянга энгэж хуцаад үр дүнд хүрэхгүй идэж ууж хулгайлж лувардах ажилаа зогсоохгүй л бол
    103.26.194.207
    Мэдэгдсэн Хариулах