Богд хааны ордон музейг үзэхээр жилд 40-50 мянган жуулчин ирдэг
Урин дулаан цаг эхлэнгүүт аялал жуулчлалын цуваа тасрахгүй үргэлжилдэг.

Монгол орны хувьд аялал жуулчлал нь боломжийн хөгжиж байгаа гэвч зарим талаараа дутагдалтай зүйл их байгаа талаар жуулчид шүүмжилдэг. Ер нь жуулчдын тэн хагас нь хөдөө орон нутгийг зорьдог бол 40 гаруй хувь нийслэлд болон нийслэлийн ойр орчмын түүхэн дурсгалт газруудыг үзэж сонирхохоор ирдэг байна.

Тухайлбал, Монголын хамгийн сүүлчийн хаан болох Богд хааны ордон музейг үзэхээр жилд 40-50 мянган жуулчин ирдэг ажээ. Жуулчдад нийтдээ 1000 гаруй үзмэрийг үзүүлж сонирхуулдаг байна.  

Жилийн орлогын хувьд 300 гаруй сая төгрөг болдог бөгөөд орлого нь Төрийн сангийн данс руу ордог гэнэ. Харин тус ордныг сэргээн засварлах ажил 2010-2016 оны хооронд хэсэгчилсэн байдлаар хийгджээ. Одоо ч сэргээн засварлах ажил хийж буй. Тус ордон төрийн үйлчилгээний байгууллага болохоор сэргээн засварлах мөнгө төгрөг нь төсвөөс гардаг байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.