УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн /05.18/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол орны хөрс, бэлчээр, тариалангийн газрын хамгааллын асуудлаар мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотын хөрсөн дэх хүнд металлуудын агууламжийг бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулж үзэхэд хромын агууламж 76,3 хувь, хар тугалгынх 71.1 хувь, цайрынх 80,3 хувь, зэсийнх 65,8 хувь, кадмийн агууламж 48,7 хувь, никелийн агууламж 52,6 хувиар тус тус их байгаа нь судалгаагаар тогтоогджээ.
Улаанбаатар хотын нянгийн бохирдолтын түвшин 2014 оны байдлаар нийт дээжний 88 хувьд нь нян, хөгц, мөөгөнцөр илэрч хөрс нянгаар бохирдсон байна. Гэр хороолол, томоохон зах орчим, хур хогийн цэг орчмын хөрсөнд нянгийн бохирдолт маш их байгаа бол хотын хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммонийн агууламж ихтэй, нийт хөрсний дээжний 72 хувь нь сульфатын бохирдолтой гарсныг Ерөнхий сайд мэдээлэлдээ дурдсан.
Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторид 2008-2010 онуудад газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглаж буй 579,3 мянган га, атаршиж орхигдсон 347,0 мянган га талбайд хөрсний үржил шим, элэгдэл эвдрэлийг тодорхойлох шинжилгээ хийжээ.
Энэхүү шинжилгээний дүнгээр тариалангийн үйлдвэрлэлд ашиглаж буй нийт талбайн 61,4 хувь нь хүчтэй, 34,9 хувь нь дунд, 3,7 хувь нь сул элэгдэлд орсноос тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ, Төв, Булган аймгийн тариалангийн талбайн 52,0-81,0 хувь нь хүчтэй элэгдэлд орсон дүн гарсан байна.
Монгол Улс 112.7 сая га хадлан, бэлчээрийн талбайтай. Өнгөрсөн 2017 оны мал тооллогоор 66.2 сая мал тоологдсон бөгөөд 100 га бэлчээр, хадлангийн талбайд хонин толгойд шилжүүлснээр 92 толгой мал ноогдож буй аж.
Одоо ашиглагдаж байгаа бэлчээр, хадлангийн талбайг 1964 оныхтой харьцуулбал бэлчээрийн талбай 9.4 сая га-гаар багассан бол харин хонин толгойд шилжүүлсэн нийт малын тоо 40,0 гаруй сая толгойгоор өсч, 100 га бэлчээрийн талбайд ноогдох хонин толгойд шилжүүлсэн малын тоо 1.8 дахин нэмэгдээд байгаа юм байна.
Эрдэмтдийн хийсэн судалгаагаар манай орны бэлчээр жилд дунджаар 84.6 сая хонин толгой мал агуулах багтаамжтай боловч бэлчээрийн даац ихээхэн хэмжээгээр хэтэрч, бэлчээр нөхөн сэргээгдэх боломжгүй болж эрчимтэй доройтоход нөлөөлж байна гэлээ.
Хүний хүчин зүйлийн нөлөө, уур амьсгалын өөрчлөлтөөс болж бэлчээрийн ургац 5 хувиар буурч, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн 15 хувиар цөөрч, бэлчээр талхлагдсанаас нийт бэлчээрийн 70 гаруй хувь нь тодорхой хэмжээгээр доройтсон гэсэн мэдээ гарчээ.
Тариалангийн талбайн хөрсний үржил шимийг сайжруулах хүрээнд жил бүрийн тариалалтад зориулан 2016 онд 7900 тн, 2017 онд 3041тн бордоог Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцлөөр олгосон ба үүний үр дүнд ургацын хэмжээ 2016 онд 5-10 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Тариалангийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн, тухайн аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын санал, хүсэлтэд тулгуурлан 7 аймгийн, 60 гаруй сумдын газар тариалан эрхэлж байгаа газар нутгийг тариалангийн бүсээр тогтоох асуудлыг өнгөрсөн Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ гэлээ.
Монгол Улсын хүн амыг үр тариа, жимс жимсгэнээр хангаж байгаа, хөрсний үржил шим нь 50-100 жилийн дараа л нөхөн сэргээгддэг үнэт баялаг болсон тариалангийн хөрс, үршил шимийг малын хөлийн талхлалтаас хамгаалах, цаашид эдгээр бүсэд эрчимжсэн мал аж ахуй болон газар тариалангийн аж ахуйг хослуулан хөгжүүлэх зорилгоор ийнхүү тариалангийн бүсийг тогтоожээ.
Тариалангийн бүсийг тогтоосноор малчид, мал бүхий иргэдийн тухайн баг, сумын нутагт оршин суух эрхийг огт хөндөхгүй бөгөөд гагцхүү газар тариалангийн талбайг талхалж, сөрөг нөлөө үзүүлж байгаа, хариулгагүй, хараа хяналтгүйгээр мал сүргийг тариалангийн талбайд бэлчээхгүй байх тодорхой хязгаарлалтыг тогтоож байгаа аж.
"Монгол мал" үндэсний хөтөлбөрт нийт бэлчээрийн 10-аас доошгүй хувийг улс, аймаг, сумын отрын бүс нутаг, нөөц бэлчээр болгон хамгаалалтад авч, цаг хүндэрсэн үед ашиглахаар заасан боловч одоо нийт 6.2 сая га буюу 5.4 хувийг улс болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авчээ.
Цаашид хөрсний бохирдлыг багасгахын тулд хог хаягдлын менежментийг сайжруулах, гэр хорооллыг багасгах, хог хаягдалтай холбоотой хууль тогтоомжийг амьдралд хэрэгжүүлэх, иргэд олон нийтийн ухамсарыг дээшлүүлэх зэрэг олон талын цогцолбор арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатайбайгааг Ерөнхий сайд онцолсон. Мөн Улаанбаатар хот болон бусад суурин газруудын хөрсний бохирдлыг бууруулахын тулд бохирдуулагч эх үүсвэрийг багасгах, арилгах бодлогыг баримталж, хог хаягдлын менежментийг сайжруулах, газар дээр нь ангилан ялгах, дахин боловсруулах, олон улсад түгээмэл баримталдаг зарчмыг хэрэгжүүлэх хэрэгтэй болоод байгаа аж.
Нийслэлийн ундны усны эх үүсвэрийн ойролцоо байрлах гэр хорооллын хамрах хүрээг багасгах, айл өрхийг цэвэр бохир усны хэсэгчилсэн сүлжээнд холбох, барилгажуулах, инженерийн дэд бүтцэд холбох гэр хорооллын бүсүүдийг тогтоох, уламжлалт гэр хорооллыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэлбэрээр хөгжүүлэх зэрэг оновчтой шийдлүүдийг олох ажлыг зохион байгуулах нь зүйтэй хэмээн Засгийн газар үзэж байгаа юм байна.
Тариалангийн талбайн хөрсний үржил шимийг сайжруулахын тулд хөрс хамгаалах бие даасан хуулийг боловсруулан гаргах, Хөрс хамгаалах болон Ургамал хамгааллын албыг байгуулах, Монгол улсад хэрэгжиж буй хөрстэй холбоотой хууль, бодлого, технологийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахшаардлагатай байгаа аж.
Түүнчлэн дундаас дээш элэгдэл, эвдрэл доройтолд орсон хөрсийг нөхөн сэргээхийн тулд ойн зурвас байгуулах, хашаажуулах, зурваслан тариалах, ногоон бордуурт уринш хийх ажлуудыг жил бүр зохион байгуулах, хөрс элдэншүүлэлтийг цомхотгох, цулгүй уриншийн тоо хэмжээг багасгах, хөрсний үржил шимийг тэтгэх сэлгүүлэн тариалалтыг дэмжих, аж ахуйн нэгжүүдийг нийт талбайнхаа 30-аас доошгүй хувьд тогтмол эрдэс болон шим бордоог хэрэглэх замаар хөрсний үржил шимийг сайжруулах зэрэг олон ажлыг хийх шаардлага бий болсныг Ерөнхий сайд онцолсон.
Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан.
Гишүүд Улаанбаатар хотын гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх, ариутган халдваргүйжүүлэх талаар тодруулж байлаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар Засгийн газар хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг шинэчлэх асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа аж. Нийслэл хотод 390 мянган өрх амьдарч байгаагийн 220 мянга нь гэр хороололд буй бөгөөд нийслэлд нийт 100 гаруй мянган нүхэн жорлон байгаа гэсэн тоо гарчээ. Өнөөдрийн байдлаар 11.5 мянган өрхийн нүхэн жорлонг, зуслангийн бүсэд буй 4.6 мянган өрхийн жорлонг ариутгажээ. Мөн хогийн цэгийн 34 га талбайд ариутгал хийхээр төлөвлөжээ. Дэд бүтцэд холбогдоогүй гэр хорооллын айлуудын ариун цэврийн байгууламжийг өөрчлөх төслийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Эхний ээлжинд 1400 нүхэн жорлонг өөрчилж, төсөл амжилттай хэрэгжвэл нийт нүхэн жорлонгуудыг солих ажил хийгдэнэ хэмээн сайд Н.Цэрэнбат хариуллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.