Манай эмэгтэй баг тамирчид багаараа мөнгөн медаль хүртжээ
Чөлөөт бөхийн цэргийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 15-17-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотын ЦСКА-гийн “Игровой” спортын ордонд болж өндөрлөлөө. 

33 дахь удаагийн тэмцээнд Дэлхийн цэргийн спортын зөвлөлд багтдаг Монгол, ОХУ, Азербайжан, Армен,  Бразил, Беларусь, БНАСАУ, БНСУ, БНХАУ, Герман, Грек, Иран, Казахстан, Унгар, Франц, Швейцарь, гэсэн 22 орны 330 гаруй тамирчид бяр хүчээ уралдуулан өрсөлджээ.

Монголын армийн баг болох “Алдар” спорт хорооны тамирчид цэргийн ДАШТ-ээс нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль, эмэгтэйчүүд багаараа хоёрдугаар байрт орж мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлэв. 
Эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, ОУХМ Энхбаярын Цэвэгмид, 68 кг-ын жинд спортын мастер Энх-Амарын Даваанасан мөнгө, 62 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд, 72 кг-д спортын мастер Пүрвээгийн Номин-Эрдэнэ, 76 кг-д “Хернинг-2009” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бадрахын Одончимэг нар хүрэл медалийн эзэн боллоо.
Өнгөрсөн жил ээж болсон үнэрлэсэн С.Цэрэнчимэд, Б.Одончимэг нарын шилдэг тамирчид ийнхүү дэвжээндээ эргэн ирж, цэргийн ДАШТ-ээс хүрэл медаль зүүв.

“Алдар” спорт хорооны багш, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр “АЛДАР АВАРГУУД АКАДЕМИ нөөцтэй гэдгээ харуулсаар аваргаа хамгаалсаар явж байна. Энэ жилийн Цэргийн ДАШТ-д 21 тамирчин оролцсоноос 1 алт , 2 мөнгө 5 хүрэл, эмэгтэй баг мөнгөн медаль хүртлээ. Гол онцлох үйл явдал А.Нэргүйбаатар маань сонгомол бөхөөр Монголчуудын хувьд Дэлхийн чанартай тэмцээнээс анхны медаль хүртлээ. Туслаж дэмжсэн БХЯ ,ЗХЖШ ,АЛДАР спорт хороо , БАТСОЛ компани , Төрийн банкны хамт олонд чин сэтгэлээсээ баярлалаа” хэмээн нүүр номондоо бичжээ.  




 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-05-20 15:09:00
    мэдээ бичиж сурч байж сэтгуулч болно шуу ээж болж унэрлэсэн би ойлгож л байна л даа гэхдээ сэтгуулч бол ийм алдаа гаргаж болохгуй
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-19 09:59:13
    Худлаа рекламдаад л, челеет топ спорт байхаа аль эрт больсон ш дээ
    103.229.122.19
    Мэдэгдсэн Хариулах
    • БАТ 2018-05-20 09:53:18
      ЗА ЧМАРЧ Л БАЙСАН ЧИ ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС НЬ НЭГИЙГ НЬ Ч ДИЙЛЭХГҮЙ ОРК ШҮҮ ДЭЭ !!!!!!!!!!!!
      66.181.160.115
      Мэдэгдсэн Хариулах