Танилц: Өнөөдөр замын хөдөлгөөнд оролцох нийтийн тээврийн чиглэл
Өнөөдөр “Улаанбаатар марафон-2018” гүйлтийн тэмцээн болно. Энэ үеэр Энхтайваны өргөн чөлөөний Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаагдсан байгаа болохоор бусад замын хөдөлгөөний ачаалал ихэссэн байна.

Түүнчлэн өнөөдөр Т:2 “5 шар-Ботаник”, Т:4 “Ботаник-Вокзал”, Т:5 “3, 4 дүгээр хороолол-Офицеруудын ордон чиглэлийн троллейбус замын хөдөлгөөнд оролцохгүй болохыг иргэдэд анхааруулж байна.

Нийтийн тээврийн хэрэгслийн чиглэлд дараах өөрчлөлтүүд орно.

-Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолуудаас
-Нарны замаар явах чиглэлүүдэд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр зогсоолуудаас,
-Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаас,
-Баруун дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титмийн зогсоолуудаас,

-Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлэг зогсоолуудаар сууж үйлчлүүлэх боломжтой.

-Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур

-Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд  хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун дөрвөн зам, Нарны гүүр, Зүүн дөрвөн замаар үйлчилж, 17.00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үзүүлнэ.



О.Сайхан 
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.